Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Юу ч хийх хүсэлгүй болж, аз жаргал мэдрэхээ больчих үед хийх ёстой энгийн 5 зүйл


Заримдаа маш энгийн үйлдлүүд бидний хувьд шинэ зүйлийг хийх эрч хүч өгч, өөрчлөлт авчрах эхлэл болж өгдөг. Эдгээр аргыг заавал хэрэглээд үзээрэй. 


1. Маш сайн нойр авч, чанартай амрах ёстой.

Таны нойр амьдралд чинь асар ихээр нөлөөлдөг. Сэрүүн байх хугацаандаа эрч хүчтэй, жаргалтай байхад шөнийн сайн нойр маш чухал. Гэхдээ их унтахдаа биш гол нь чанартай нойрсоход гол учир бий. Тав тухтай орчныг бүрдүүлж, өөрийгөө сайтар амраагаарай.

2. Онлайнаас орчноос аль болох хол байх хэрэгтэй. Чадахаараа хязгаарлаарай.

Өдөр бүр тасралтгүй дэлгэц ширтэх нь таныг маш их ядрааж, бас сэтгэлээр унах гол үндэс болдог. Хэвтээд амарч айгаа юм шиг боловч утсаа оролдсоор байх нь таныг маш ихээр ядрааж, толгой тархи өвтгөдөг.

3. Архи дарс хэрэглэх нь байдлыг улам муутгах болно.

Согтууруулах ундаа тэрхэн үедээ бүх асуудлыг алга болгож байгаа мэт боловч дараа нь гарах үр дүн байдлыг улам бүр дордуулдаг. Согтууруулах ундаа хэрэглэсний маргааш та бусад үеэс илүү ихээр сэтгэлээр унаж, тавгүй болсон байх болно.

4. Хэнд ч хамаагүй, бүх зүйлээ уудлан ярь. Мэргэжлийн хүн байх тусмаа сайн. 

Яг үнэндээ танд бусад хүний зөвлөгөө үнэхээр хэрэг болсон байж магадгүй юм. Анзаараагүй байсан зүйлээ олж харах боломжтой болно. Мөн өөрөө ч олж харж чадаагүй байсан зүйлийг олж хараад, ямар нэг үйлдэл хийх боломж гарах болно. 

5. Аялалд гарах, адал явдалд хөл тавих

Хэсэг хугацаанд бүхнээс холдоод үзвэл ямар вэ? Ууланд гарч, ойрхон өдрийн амралтад явж, бүр эсвэл аялах. Хүмүүсээс хол, зөвхөн өөртэйгөө байх боломж бий болгох. Эсвэл ямар нэг челленж урдаа тавих. Амьдралаа сонирхолтой болгох ямар нэгэн зүйлийг заавал туршаад үзээрэй.

Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.11.28
Ёкозүнагийн Зөвлөл Тэрүнофүжиг Хацү башёд барилдахыг хүслээ
холбоотой мэдээ
1
2023.12.01
Өвлийн улиралд бусдад санаа тавихын тулд хийж болох 6 эгэл үйлдэл
2
2023.11.27
Жаргалтай, бүрэн дүүрэн үерхлийг бий болгох 6 арга
3
2023.11.20
Шархалсан зүрхнээсээ болж бусдад муухай аашилдаг хүмүүсийн л ойлгох 11 мэдрэмж
санал болгох
1
4 өдрийн өмнө
ХДХВ-ын халдвар: “Залуу зорилтот бүлэг” гэж юу вэ?
2
4 өдрийн өмнө
Энэ өвлийг хамтдаа өнгөрөөх дулаахан болзооны 33 санаа
3
2023.11.30
Өдөрт дор хаяж 3 удаа хайртай хүнээ үнэрлэх нь стресс намжааж, сайхан амруулдаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.