Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Оросын уран гулгагчид Монголд тоглох гэж байгаа талаар "Sports.ru" мэдээлэв


Оросын спортын тэргүүлэх сайтад орос уран гулгагчид, тэр дундаа Камила Валиева Монгол руу явах гэж байгаа талаар нийтлэл гарчээ. Уг нийтлэлийг товчлон хүргэе. 

ОХУ-ын Спортын сайд Олег Матыцин “Орос, Монгол биеийн тамир, спортын чиглэлээрх хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй, гаднын хүчин зүйлсээс эс шалтгаалан одоо ч үргэлжилсээр байна. Монгол Оросын байр суурийг хамгаалж, спортыг улстөржүүлж, тамирчдыг гадуурхахаас татгалзаж байгааг талархан үзэж байгаа” хэмээн өнгөрсөн наймдугаар сард ярилцлага өгөх үеэрээ онцолж байв. Үүний дараахан Оросын уран гулгалтын холбооны дарга Александр Коган шоу болохоор яригдаж байгааг батлаад, “Монголын талаас санал тавьсан. Бид тус улсын уран гулгалтын холбооны хүмүүстэй уулзаж, ямар нөхцөлтэйг нь судалж үзнэ. Ирэх аравдугаар сард болно” гэсэн юм. 

Бидний мэдэж байгаачлан, намар энэ үйл ажиллагаа болоогүй. Үзүүлэн тоглолт хийх орчин нөхцөл зэргийг хэлэлцэж, санал нэгдэж амжаагүйн дээр манай уран гулгагчдын хувьд намар завгүй өнгөрсөн. Гэхдээ тэнд шоу хийх санаа орхигдоогүй бололтой. Монголын хэвлэлүүд уг үйл ажиллагааг ирэх дөрөвдүгээр эсвэл тавдугаар сард болох талаар бичиж байна. Уран гулгагчид маань Монголын нийслэл Улаанбаатарт “Степпе Арена” гэдэг газар тоглоно гэнэ. Эдүгээ тодорхой яригдаж байгаа ганц нэр нь Камила Валиевагийнх. 

Саяхан буюу 2021 онд байгуулагдсан, шинэхэн “Степпе Арена”-д тоглуулахаар сонгожээ. Угаас “Степпе Арена” Монголын анхны хийгээд цор ганц мөсөн гулгуурын хаалттай талбай аж. Мөсөн гулгуурын хаалттай талбай байгуулах санааг анх 2018 онд тус улсад Олон улсын хоккейн холбооны төлөөлөгчид очих үеэр хэлэлцжээ. Тэр дунд Владислав Третьяк ч байж. Үүнээс жилийн дараа тус байгууламжийн суурийг тавьчихсан байв. 

Байгуулахдаа Канадын ЭСЯ-ыг оролцуулж, сайн архитекторыг сонгох, хэрхэн барих тухай тэдний зөвлөгөөг авч үзжээ. Ийнхүү канадуудын зөвлөмж дагуу монгол архитекторууд зургийг нь гаргасан бөгөөд анхлан монгол гэр хэлбэртэй барихаар ярилцаж байсан ч яваандаа тэр санаанаасаа татгалзсан гэнэ. 

Өвөлдөө -40, зундаа +40 хүрдэг эрс тэс уур амьсгалыг даах байгууламж барих нь гол сорилт байв. Уг байгууламжийг 23 тэрбум төгрөг (ойролцоогоор найман сая доллар)-ийн өртгөөр босгожээ. Сонирхуулахад, хоккей болон уран гулгалт 1960-аад онд ЗХУ-ын нөлөөгөөр Монголд анх нэвтэрсэн байдаг.  

Хаалттай талбайгүйгээр уран гулгалтын спортыг хөгжүүлнэ гэдэг бараг л боломжгүй зүйл. Харин одоо тус улсын уран гулгагчид “Степпе Арена”-д хичээллэх боломж бүрдсэн байна. 2021 оныг хүртэл энэ спорт Монголд ер нь байгаагүй гэхэд болно. 

Тус улсын хамгийн алдартай уран гулгагч гэвэл 26 настай Г.Марал-Эрдэнэ. Тэрбээр Улаанбаатарт төрсөн ч таван настайгаасаа Японд амьдарч, уран гулгалтаар хичээллэж байгаа аж. 2011 онд Марал-Эрдэнэ олон улсын тэмцээнд оролцсон анхны монгол уран гулгагч болжээ. Тэр Азийн наадамд 16-р байр эзэлснийхээ дараа “Муугүй гулгасан гэж бодож байна. Азийн наадамд анхлан оролцсон минь энэ. Олимпын аварга болох зорилготой” гэсэн нь бий. Марал-Эрдэнэ олимпын наадамд түрүүлж чадаагүй ч одоо хэр нь гулгасаар буй. Түүний хоёр хөтөлбөрийн нийлбэр оноогоорх дээд рекорд нь 85.03. Манай тамирчин Софья Акатьева 2023 оны Оросын АШТ-д дан богино үзүүлбэрээрээ төдий оноо авсан билээ. Марал-Эрдэнэ нэгэнтээ дэлхийн олон удаагийн аварга Мао Асада, Мики Андо нарыг дасгалжуулж асан Юко Монна, Рина Хориэ нарын шавь юм.  

Монголд үзүүлэн тоглолт хийх талаарх оросуудын сэтгэгдэл эерэг байна. Алдарт дасгалжуулагч Татьяна Тарасова “Хаа ч тоглосон манайханд хэрэгтэй” хэмээсэн бол эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Оросын тамирчдын чансааг тэргүүлж явсан Татьяна Мишина “Тэнд тоглоход тун сонирхолтой байна байх. Одоо аль ч тэмцээн, тоглолт уран гулгагчдыг маань хөдөлгөөнд оруулж, урам зориг өгөх хөшүүрэг болно. Манайхан бүгд формондоо, гулгахад бэлэн байна” хэмээжээ. 

Хавар Монголд сонирхолтой тоглолт болохыг хүлээж байцгаая. Оросын уран гулгалтын улирал гуравдугаар сард дуусчих учраас дөрөв, тавдугаар сард манай уран гулгагчид зав чөлөөтэй байх билээ. Очиж үзээгүй улсдаа очвол аштай юу?

Хамгийн их уншилттай
1
2024.02.12
Монголын Үлэмж биет сүмог чимээгүйхэн орхилоо
2
2024.01.25
Фото: Сун Хе-гю Инчон стиль
3
2024.01.26
10 мянган төгрөгт багтах Цагаан сарын КҮҮЛ 8 бэлгийн санаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Сагсан бөмбөг: Монголын баг чансааны 22-т бичигджээ
2
1 цагийн өмнө
Хокүсэйхо зодог тайлж, Миягино ояката зиндаа буурлаа
3
2 цагийн өмнө
Миягино дэвжээг хаах санал гарчээ
санал болгох
1
2 цагийн өмнө
ХҮҮХДҮҮДИЙН НҮДЭЭР: Жүжигчин Б.Төгөлдөр гэж дуудуулах гоё байсан
2
21 цагийн өмнө
Удахгүй нээлтээ хийх "Dune: Part 2" киноны тухай 9 сонирхолтой баримт
3
Уржигдар
Үзэх юм байна уу? | Зөвхөн хөндүүр зүрхнүүдэд зориулан санал болгох 10 кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
3

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.01.14 103.212.118.205

dopingching mongold uriad yu uzuulehimbedee. yaaj doping heregleh turshlaga sudlah gej baigaa yumuu

3 Хариулах


Зочин 2023.01.14 192.82.89.118

Зайлаач гичий минь тэнэгэр сда вэ муу хужаа

0 Хариулах