Улсын драмын эрдсийн театр есдүгээр сардын Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгээр эхлүүлж байна. Энэ сарын 5, 6-ны өдрүүдэд 12:00 цагаас “Тэнгэрийн хүү” жүжиг гарах бол 23, 24, 25-ны өдрүүдэд 19:00 цагаас У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжиг гарах юм байна.
Харин аравдугаар сарыг “Түүхэн жүжгийн өдрүүд” болгон зарласан байна. Энэ үеэр Б.Лхавасүрэнгийн “Тамгагүй төр”, С.Жаргалсайхан “Тэмүүжин”, Д.Намдаг “Оролмаа эх”, Б.Цогнэмэх “Тэнгэрийн хүү”, Б.Шүүдэрцэцэг “Ану хатан”, Д.Равжаа “Саран хөхөө” жүжгүүдийг олны хүртээл болгох юм.
Арваннэгдүгээр сард театрын хамт олон Д.Нацагдоржийн 110 жилийн ойд зориулсан цоо шинэ уран бүтээлийг толилуулахаар бэлдэж байгаа аж. Мөн арваннэгдүгээр сард УДЭТ-ын 85 жилийн ойн баяр тохиож буйгаас гадна Театр-Шоу тоглолт, Найруулагчдын 7 хоног зэрэг олон сонирхолтой арга хэмжээ хүлээж байна.
Жүжгийн тасалбар суудлын зэрэглэлээс хамааран 10.000₮, 15.000₮, 20.000₮, 25.000₮, 30.000₮ -р худалдаалагдаж байна.