Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Энэ 7 хоногт өрнөсөн ЧУХАЛ 9 үйл явдал


Энэ долоо хоногт манай улсад өрнөсөн, онцлон мэдүүштэй үйл явдлуудыг хураангуйлан хүргэж байна. 

Улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журам батлагдав

Хүүхдийн мөнгө авах эрхтэй 470 мянган өрхөд мессеж илгээв

Хүн амын 91 хувь буюу 1 сая 138 мянган хүүхдэд тэтгэмж олгохоор болсонтой холбогдуулан хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн авах боломжтой иргэдийн гар утсанд мессеж илгээжээ. E-Mongolia системд зөрүүтэй гэгдэх 11,488 иргэний мэдээллийг залруулсан талаар албаныхан мэдээллээ. 

“Цахим орчин дахь олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 

Бямба гарагаас эхлэн Зайсан тойруу нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Нэгдүгээр сарын 22-ны өглөөний 06:00 цагаас эхлэн Зайсан тойруу нэг чигийн хөдөлгөөнтэй болох тул нийт хөдөлгөөнд оролцогчдыг анхаарахыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ. 

Хахууль авсан нь тогтоогдвол 12-20 жилийн ял онооно 

Улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах гэмт хэрэг үйлдвэл 12-20 жил хорих ял оноох хууль энэ сарын 21-нээс мөрдөгдөх юм. 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 13.2 хувиар өсжээ

Үндэсний статистикийн хорооноос 2022 оны нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг танилцуулахад өмнөх оны мөн үеэс хүнсний бараа ус, ундааны бүлгийн үнэ 15.4 хувиар өссөн байна. 

Хөгжлийн банкны 12 зээлд холбогдох 77 гэрчийг дуудав

УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордноо тав дахь өдрөө үргэлжилж байна. 

Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы хуралдаанаар Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, бооцоот таавар зохион байгуулах тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаагаар олгох, монгол иргэд казино тоглохгүй байх зохицуулалтыг тусгасан талаар дурдав. 

Ням гарагаас эхлэн ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 

Энэ ням гарагаас буюу нэгдүгээр сарын 22-ноос эхлэн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг ЦУОШГ-аас анхаарууллаа. 

Хамгийн их уншилттай
1
2023.01.17
QUIZ: Та хэр зэрэг ТОКСИК хүн бэ?
2
2023.01.17
Хятад эмэгтэй бүх эксээ хуримандаа урьж нэг ширээнд суулгажээ
3
Уржигдар
Сон Жун Кигийн эхнэр Британи жүжигчин Кэти Сондерсийн тухай 7 баримт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
"The Last of Us" цувралыг үзэж буй хүмүүсийн л ойлгох 15 мэдрэмж
2
10 цагийн өмнө
Эмч нарын зөвлөж буй өдрийн турш ус уух 8 энгийн арга
3
14 цагийн өмнө
Майкл Жексоны тухай "Michael" киноны гол дүрийг түүний ҮЕЭЛ ДҮҮ бүтээнэ
санал болгох
1
10 цагийн өмнө
Эмч нарын зөвлөж буй өдрийн турш ус уух 8 энгийн арга
2
14 цагийн өмнө
Майкл Жексоны тухай "Michael" киноны гол дүрийг түүний ҮЕЭЛ ДҮҮ бүтээнэ
3
Уржигдар
"Wednesday"-ийн дүрийг анх бүтээж байсан жүжигчин Лиза Лоринг таалал төгсжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.