Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Бичлэг: Алдартай контент бүтээгч залуу мянган хүнийг хараа оруулжээ


Жимми Доналдсон буюу MrBeast нэрээр олонд танигдсан 24 настай контент бүтээгч залуу хүнд хэцүү амьдралтай хүмүүст тусалж буй бичлэгүүдээрээ ихээхэн алдартай билээ. Маш олон хүн мэс засалд хамрагдсанаар дахин хараа орох боломжтой байдаг бөгөөд тэрээр 1000 хүнийг хараа оруулах зорилт тавьж, үүндээ ч хүрч чадсан гайхалтай явдал тохиолдлоо. 

"Бид технологийг ашиглан хүмүүст хараа оруулах боломжтой. Хараагүй бүх хүмүүсийн тал нь л гэхэд 10 минут зарцуулагдах нэгэн мэс засалд хамрагдаад хараатай болох бүрэн боломжтой байна" хэмээжээ. 

YouTuber залуу 1000 хүнийг хараатай болгох зорилгоо нэг нэгээр давж, тэр болгоноо сэтгэл хөдөлгөм бичлэг болгон буулган авчээ. 

Ердөө нэг өдрийн өмнө орсон энэхүү бичлэг одоо 40 гаруй сая хандалт аваад байна.

Тэрээр үүнээс гадна маш олон хүний амьдралыг их бага хэмжээгээр өөрчилсөн бөгөөд тэр болгоноо хүмүүстэй хуваалцаж, сайн сайхныг түгээдэг билээ. Мэс засалд орж хараатай болсон хүмүүсийн сэтгэгдэл, хариу үйлдэл та бүхний сэтгэлийг үнэхээр их хөдөлгөнө гэдэгт итгэлтэй байна. 

Хүн болгон эрүүл мэндийн үйлчилгээг хангалттай хүртэж чаддаггүй, маш олон хүн мөнгөгүйн улмаас өвчиндөө шаналж байгаа нь өнөөгийн зүрх зүсэм гунигт бодит байдал билээ. Гэвч дэлхий дээр нэгэндээ туслахаар зориг шулуудан бүхнээ зориулдаг хүмүүс байгаа нь гайхалтай. Сайн сайхныг түгээж, чадахаараа нэгэндээ тусалцгаая.

Хамгийн их уншилттай
1
2023.02.20
Аав ба битүүн
2
2023.03.04
QUIZ: Зөвхөн монгол киноны хорхойтон л хариулж чадах 15 асуулт
3
2023.02.27
IELTS, TOEFL шалгалтын бэрхшээл бүрт туслах 20 TED илтгэл
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Ахлах ангийнхны дунд “Teen Шийдэл 2023” бичил төслийн уралдааныг зарлалаа
2
11 цагийн өмнө
Улс орнуудын хамгийн хайртай "Ghibli" кинонуудыг жагсаажээ
3
13 цагийн өмнө
Гүн ухаантны амьдралаас сэдэвлэсэн 10 кино + Шууд үзэх
санал болгох
1
11 цагийн өмнө
Ахлах ангийнхны дунд “Teen Шийдэл 2023” бичил төслийн уралдааныг зарлалаа
2
11 цагийн өмнө
Улс орнуудын хамгийн хайртай "Ghibli" кинонуудыг жагсаажээ
3
15 цагийн өмнө
Өдрийн хоолны цагаар тааралддаг 8 төрлийн хүн + НУУЦ АРГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.