UBLife Logo
Newsfeed

Майкл Жексоны тухай "Michael" киноны гол дүрийг түүний ҮЕЭЛ ДҮҮ бүтээнэ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Майкл Жексоны тухай "Michael" киноны гол дүрийг түүний ҮЕЭЛ ДҮҮ бүтээнэ

Домогт дуучин, попын хаан Майкл Жексоны амьдралаас сэдэвлэсэн "Michael" киноны гол дүрийг түүний үеэл дүү, 26 настай дуучин Жаафар Жексон бүтээхээр болжээ. Найруулагч Антуан Фукуаны "Michael" киноны зураг авалт энэ онд эхлэх бөгөөд гол дүрийн сонгон шалгаруулалтад мянга мянган жүжигчид орж, эцэст нь Жаафар Жексон шалгарчээ. 

Жаафар Жексон бэлтгэлийн үеэр

Жаафар Жексон нь Майкл Жексоны дүү, "Jackson 5" хамтлагийн дуучин Жермен Жексоны хүү бөгөөд дуучин, дууны үг зохиогч, залуу уран бүтээлч юм. 

Найруулагч Антуан Фукуан "Би хоёр жилийн өмнө Жаафартай сонгон шалгаруулалтын үеэр уулзахад яг л "Bohemian Rhapsody" кинонд Фредди Меркуригийн дүрд Рами Малекийг сонгосон "Тэр л цор ганц сонголт" гэх мэдрэмж төрсөн. Авга ах Майкл Жексонтой биеийн хэлэмжийн хувьд ч төстэй төдийгүй камертай харьцах гайхалтай ур чадвартай уран бүтээлч. Дэлхий ертөнцөд тэр попын хааныг эргэн амьдруулах болно" гэжээ. 

Майкл Жексоны ээж Кэтрин ч хүүгийнхээ дүрийг бүтээх зөвшөөрлийг Жаафарт олгохоо мэдэгджээ.

Эх сурвалж: People.com

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
2
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Зуны дулаахан өдрүүд хаяанд ирж, мод навч ногоорсоор их хотын амьдрал илүү өнгөлөг, хөл хөдөлгөөнтэй болж эхлэлээ. Энэ долоо хоногт соёл урлаг, хөгжим, спорт гээд маш олон сонирхолтой арга хэмжээнүүд таныг хүлээж байна

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.