Селена Гомез "The Chainsmokers" хамтлагийн Дрю Таггарт хоёр болзож буйг зарлалаа
Сар гаруйн өмнө хэвлэлд ганц бие байгаа ч болзоонд нээлттэй хандаж буйгаа мэдэгдээд байсан дуучин Селена Гомез саяхнаас эхлэн "The Chainsmokers" хамтлагийн Дрю Таггарттай болзож буй талаар "Elle" мэдээллээ.
Тэд тусгай гишүүнчлэлтэй клубуудээр хамт зугаалж, кино үзэж, "маш энгийн бөгөөд хүндэтгэлтэй" байдлаар болзож байгааг ч цөөнгүй эх сурвалжууд онцолжээ.
Дрю Таггарт оны өмнө "Apple" компаний үүсгэн байгуулагч Стив Жобсын охин Ева Жобстой үерхэж байсан бөгөөд хамтдаа өнгөрсөн шинэ жилийн баярыг тэмдэглэж байв. Тэгвэл Селенатай нэр холбогдсон дуулиан интернэтээр тархаж эхлэхэд Ева Жобс инстаграм хаягаа түр хаасан гэнэ.
Эх сурвалж: Elle
Зочин 2023.02.02 202.126.90.159
Ymr tng gartai uerxtsen ymbe
0 0 Хариулах