UBLife Logo
Newsfeed

Валентинаас өмнө хостой болох шалгарсан 9 арга

О.Анхзаяа
О.Анхзаяа
Валентинаас өмнө хостой болох шалгарсан 9 арга

Гэгээн хайрын баярын өдөр ойртсоор л байна. Энэ жил та дахиад л хосуудын дунд ганцаараа баймааргүй байна уу? Тэгвэл энэ аргуудаас туршаад үзээрэй. Танд боломж олдож л таараа.

1. Хамгийн боломжит хүнийг өөртөө татах

Өөрийгөө хангалттай тордож, өөрчилж, гадаад дүр төрхөө өөрчлөхөөс бүх зүйл эхэлнэ. Сайхан үнэртэн хэрэглэх, өөрт тохирсон загварлаг хувцас өмсөх, үсээ сайхан янзлуулах, фитнест явах, арьсаа арчлан вакс хийлгэх гээд өөрийгөө нэн түрүүнд маш ихээр өөрчлөх хэрэгтэй.

2. Тэр хүнтэйгээ холбоо харилцаа тогтоох

Яриа хөөрөө эхлүүлэх маш чухал. Юунд сонирхолтойг мэдэж, түүнтэй нь холбоотой яриа өрнүүлэхийг хичээгээрэй. Түүний сонирхдог зүйлд ихээхэн анхаарч буйгаа мэдрүүлээрэй. Хэрэв яаж ч хичээгээд яриа, бодол нийлэхгүй, тэр хүн асар хаалттай хэвээр байвал өөр замаар явсан нь дээр.

3. Өөртөө итгэлтэйгээр асуу

Өөрийгөө хүчлээд, итгэлтэйгээр асуугаад үз. Үүнд ичих, алдах юм юу ч байхгүй. Мөн тэр хүнээ ганцаараа байхад нь асуувал илүү боломжтой. 

4. Сэтгэлээ илчлэх бэлгээ зөв сонгох

Цэцэг, шоколад, амттан, өөр юу өгвөл тэр хүний сэтгэл ихээр хөдлөх бол гэдгийг сайтар тооцоол. Тэр хүнд утга учиртай зүйл бэлэглэх нь чухал юм шүү. 

5. Болзоо хийх газар, хийх зүйлээ сайтар бодох 

Мэдээж болзоонд урьж байгаа гэдэг утгаараа юу хийхээ сайн тооцсон байх ёстой. Мөн анхны болзоон дээр кино театрт очихгүй байхыг олон газар зөвлөсөн байдаг байна. Хоорондоо ярилцах цаг, хоорондын холбоо тогтоох хором мөчийг багасгадаг учраас тэр гэнэ шүү. Тиймээс ресторан, цанын бааз, өөр сонирхолтой зүйлийг туршаад үзээрэй. 

6. Үнэхээр асуух, санал тавих хүн олдохгүй байвал...

Ганц бие хүмүүсийн уулзалт, аялал үнэндээ тийм ч муу санаа биш. Сохор болзоо ч бас. Эсвэл гэртээ үдэшлэг зохиохдоо найзуудыгаа, бусад танилуудыг нь ч дуудах хэрэгтэй. Өөрийн хүрээллээс аль болох гарч, хүмүүстэй танилцах боломжтой арга хэмжээ, уулзалтад очоорой.

7. Сохор болзооны арга 

Энд тэнд зохиогддог сохор болзооны арга хэмжээнд явах эсвэл найз нөхөд, гэр бүлийнхнийхээ санал болгосон хүнтэй уулзаад үз. 

8. Аппликэйшн ашиглах 

Болзооны, танилцах аппликэйшн ашиглаад үзэж болох юм. Нэг үеэ бодвол тийм апп их хэрэглэдэг болсон, хүмүүс ч мэддэг болсон тул ашиглаад үзэхэд буруудахгүй.

9. Болзоонд урихаас бүү санаа зов

Хамгийн чухал нь та шударга байх хэрэгтэй. Хэчнээн гунигтай төгсөж болох байлаа ч, үгүй гэсэн хариулт авах байлаа ч татагдаж буй хүндээ сэтгэлээ илчилж, үнэнээ хэлэх нь хамгийн зөв. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.