Мөсөн өргөөд хоккейн 18 хүртэлх насны Азийн АШТ 3-р сарын 11-17-ны өдрүүдэд явагдаж байна. Энэхүү тэмцээнд зургаан улсын шигшээ баг өрсөлдөж байгаа юм. Монгол Улс анх удаа хоккейн Азийн АШТ-ийг зохион байгуулж байна.
Азийн АШТ-д тоглож буй Монголын шигшээ баг эхний тоглолтодоо Ираны багийг 5:0-ээр хожсон бөгөөд харин удаах учраа АНЭУ-ын шигшээ багийг 10:2-оор ялаад буй юм.
Тэд өнөөдөр 20:30 цагаас Узбекистаны шигшээ багтай тоглоно. Узбекистан эхний тоглолтуудад Туркменистаныг 5:0-ээр Ираны шигшээг 14:1 хожиж бөмбөгний зөрүүгээр хүснэгтийг тэргүүлж байгаа юм.
Сонирхуулахад, 3 сарын 23-26-ны өдрүүдэд ДАШТ-ий дөрөвдүгээр дивизионы тэмцээн мөн Мөсөн өргөөд явагдана.
