Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Мишель Йеогийн ээж: Охин минь Малайзын бахархал болж чадлаа


Мишель Йео Оскарын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртээд хэлсэн үгэндээ "Энэ шагнал бол өнөө орой намайг үзээд сууж байгаа бяхан охид, хөвгүүдэд итгэл найдвар, боломжийг түгээсэн гэрэл гэгээ юм. Энэ бол мөрөөдөл биелдгийн баталгаа юм. Бүсгүйчүүд ээ, хэн ч таныг цаг үеэ өнгөөрсөн гэж хэлэхийг бүү зөвшөөр. Хэзээ ч битгий бууж өгөөрэй. Би энэ шагналаа ээждээ, дэлхийн бүх ээжүүдэд зориулж байна. Учир нь тэд бол жинхэнэ супер баатрууд юм. Тэдэнгүйгээр бидний хэн нь ч энд зогсож байхгүй байх байлаа" гэсэн юм. 

Тэгвэл энэхүү сэтгэл догтлом мөчийг Мишель Йеогийн ээж Жанет Йео Малайзын Куала Лумпур хотоос гэр бүлийнхээ гишүүдийн хамт хуваалцжээ. Тэрбээр охиноо ухаалаг, хөдөлмөрч, эелдэг нэгэн хэмээгээд "Би охиндоо маш их хайртай, тэр Малайзын бахархал болж чадлаа" гэж сэтгэл догдлон ярьсан байна. 

Мөн Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим, Залуучууд, спортын сайд Ханна Ёо, Эмэгтэйчүүд, гэр бүл, олон нийтийн хөгжлийн сайд Нэнси Шукри тэргүүтэй хүмүүс Мишель Йеод баяр хүргэжээ. 

Эх сурвалж: AFP, AP

Хамгийн их уншилттай
1
2023.02.20
Аав ба битүүн
2
2023.03.04
QUIZ: Зөвхөн монгол киноны хорхойтон л хариулж чадах 15 асуулт
3
2023.02.27
IELTS, TOEFL шалгалтын бэрхшээл бүрт туслах 20 TED илтгэл
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Иранд өсвөр насны охид Селена Гомезын дуунд бүжиглэн бичлэг хийгээд баривчлагджээ
2
15 цагийн өмнө
Оскарын нэр дэвшигчид ҮНЭГҮЙ бэлгэндээ 63,000 ам.долларын татвар төлнө
3
4 өдрийн өмнө
Гэрлэлт чухал биш гэдгийг батлах Мишель Йео, Жан Тодт нарын 19 жилийн хайр
санал болгох
1
9 цагийн өмнө
Ахлах ангийнхны дунд “Teen Шийдэл 2023” бичил төслийн уралдааныг зарлалаа
2
10 цагийн өмнө
Улс орнуудын хамгийн хайртай "Ghibli" кинонуудыг жагсаажээ
3
13 цагийн өмнө
Өдрийн хоолны цагаар тааралддаг 8 төрлийн хүн + НУУЦ АРГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
9
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.