Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Байнга өлсөж, хоолны хэмнэл алдагдах 8 шалтгаан


Өглөө, өдөр, орой... Хэзээд л бол хэзээд өлсөж, юм идсэн ч удалгүй ахиад л ходоод хоржигноод эхэлдэг үү? Тэгвэл дараах шалтгаануудаас болж байж мэдэх юм.

#1 Та хангалттай уураг авахгүй байна

Уураг нь хүний биед хэрэгцээтэй гурван шим тэжээлийн нэг юм. Нөгөөх хоёр нь нүүрч ус ба өөх тос. Эдгээрийг хоол хүнсээр дамжуулан авснаар биед эрч хүч сэлбэгдэж, цатгалан мэдрэмж төрдөг. Харин дутагдвал эсрэгээрээ сулбайж, байнга өлсөж, цутруу явах болно. Уургийг хүнсний ногоо, сүүн бүтээгдэхүүн, тараг, сүү, бяслаг, өндөг, загас, шош, дүпү, үр, самар зэргээс аваарай.

#2 Хангалттай унтаж амраагүй

Өдөрт 7-8 цаг унтаж амарч чадахгүй бол их хооллох эсвэл хэт бага хооллох дадалд хүргэдэг. Тиймээс хангалттай унтаж амарч, унтахдаа чанартай амрахыг хичээгээрэй. 

#3 Та боловсруулсан нүүрс ус их хэрэглэдэг

Цагаан гурил, цагаан будаа зэрэг боловсруулсан нүүрс усны хэрэглээгээ багасгаарай. Гурилан бүтээгдэхүүн, боов боорцог, бялуу жигнэмэг ч багтана. Эдгээрийг хэрэглэх тусам их идэх хүсэл төрж, идсэн ч таны биед тавгүй мэдрэмж төрүүлж, хэвлийн өөхлөлтийг нэмэгдүүлэх болно. 

#4 Та өөх тос хэт бага авч байна

Өөх тосыг эрүүл хоол хүнснээс аваарай. Салмон, туна загас, хушга, маалингын үр зэрэг омега-3 тосны хүчлээр баялаг хоол хүнс идэх нь хоолны дуршилыг нэмэгдүүлэхэд тусална.

#5 Танд илүү их эслэг хэрэгтэй байна

Эслэг нь хоолны дуршил бууруулдаг тул биед зайлшгүй хэрэгтэй юм шүү. Жимс, хүнсний ногоо, сэвэг зарам, шош, овъёос зэрэг эслэгээр баялаг хоол хүнс хэрэглээрэй. 

#6 Та хооллонгоо өөр зүйл хийдэг

Хоолоо идэнгээ зурагт үзэх, юм унших, анхаарлаа сатааруулах нь хоол боловсруулалтад муугаар нөлөөлдөг. Идсэн ч цадаагүй мэт мэдрэмж төрж ахин идэх хүсэл төрдөг тул тайван тухтай хооллох нь чухал.

#7 Та хангалттай ус уудаггүй

Ихэвчлэн ам цангасан үед өлсөх нь бий. Тиймээс өлсөх мэдрэмж төрвөл ус уугаад үзээрэй. 

#8 Та стресстэй байна

Стресстэй үед хүмүүс нэг бол хэт их хооллож, эсвэл хэт бага хооллодог. Тиймээс хэдий стресстэй байсан ч эрүүл зохистой хооллохыг эрмэлзээрэй. 

Хамгийн их уншилттай
1
2023.02.20
Аав ба битүүн
2
2023.03.04
QUIZ: Зөвхөн монгол киноны хорхойтон л хариулж чадах 15 асуулт
3
2023.02.27
IELTS, TOEFL шалгалтын бэрхшээл бүрт туслах 20 TED илтгэл
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Ахлах ангийнхны дунд “Teen Шийдэл 2023” бичил төслийн уралдааныг зарлалаа
2
9 цагийн өмнө
Улс орнуудын хамгийн хайртай "Ghibli" кинонуудыг жагсаажээ
3
11 цагийн өмнө
Гүн ухаантны амьдралаас сэдэвлэсэн 10 кино + Шууд үзэх
санал болгох
1
9 цагийн өмнө
Ахлах ангийнхны дунд “Teen Шийдэл 2023” бичил төслийн уралдааныг зарлалаа
2
9 цагийн өмнө
Улс орнуудын хамгийн хайртай "Ghibli" кинонуудыг жагсаажээ
3
13 цагийн өмнө
Өдрийн хоолны цагаар тааралддаг 8 төрлийн хүн + НУУЦ АРГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.