Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Атлетик Бильбаогийн дэмжигчид талбай руу хуурамч мөнгө шидэж, Барселонад зэвүүцлээ илэрхийлэв


Испаний Ла лигийн 25-р тойрогт хүснэгтийг тэргүүлж буй Барселона клуб Атлетик Бильбаогийн талбайд зочлон тоглосон юм. Энэ үеэр Атлетик Бильбаогийн дэмжигчид Сан Мамес цэнгэлдэх хүрээлэнгийн талбай руу хуурамч мөнгө шидэж, Барселонагийн холбогдоод буй авлигын дуулианд зэвүүцлээ илэрхийлжээ. Тус клуб Испанийн хөлбөмбөгийн шүүгчдийн хорооны тэргүүлэгч гишүүний эзэмшдэг компанид гурван жилийн хугацаанд 1.5 сая долларыг шилжүүлсэн хэргээр буруутгагдан, Барселона хотын Прокурорын газар шалгагдаж буй юм.  

Барселона клубын дасгалжуулагч Шави тоглолтын дараагаар "Би Сан Мамес дахь дэмжигчдийг хүндэлдэг, тэд надад үргэлж сайн ханддаг. Сан-Мамесаас Барселона руу чиглэсэн өнөөдрийн дайсагнасан үйлдэл намайг үнэхээр гайхшруулж, бас харамсаж байна. Урьдчилан дүгнэх нь нийгэмд сайн зүйл биш" хэмээн ярьжээ.

Тоглолтын цор ганц гоолыг Рафинья оруулснаар Барселона 1:0-ээр хожиж, есөн онооны зөрүүгээр Ла лигийг тэргүүлж  байна. 


Хамгийн их уншилттай
1
2023.02.20
Аав ба битүүн
2
2023.03.04
QUIZ: Зөвхөн монгол киноны хорхойтон л хариулж чадах 15 асуулт
3
2023.02.27
IELTS, TOEFL шалгалтын бэрхшээл бүрт туслах 20 TED илтгэл
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Ким Кардашиан Эмиратад ирж Арсеналыг дэмжсэн ч, баг нь Европа лигээс мултарлаа
2
4 өдрийн өмнө
Бешикташ клубийн дасгалжуулагч Сенол Гүнес "Тоттенхэм"-д гялалзаж асан Деле Аллиг багаа...
3
2023.03.16
Иван Тониг цахимд арьс өнгөөр ​​ялгаварласан этгээдийн цэнгэлдэхэд орох эрхийг 3 жилээр...
санал болгох
1
11 цагийн өмнө
Ахлах ангийнхны дунд “Teen Шийдэл 2023” бичил төслийн уралдааныг зарлалаа
2
11 цагийн өмнө
Улс орнуудын хамгийн хайртай "Ghibli" кинонуудыг жагсаажээ
3
15 цагийн өмнө
Өдрийн хоолны цагаар тааралддаг 8 төрлийн хүн + НУУЦ АРГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.