Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

22 настай Эрлинг Хааланд Аваргуудын лигт 57 минутад 5 гоол оруулан, дэлхий дахиныг шуугиуллаа


Өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн хасагдах шатны хариу тоглолтууд явагдлаа. Английн Манчестер Сити клуб талбайдаа Германы Лейпцигийг хүлээн авч, 7:0-ээр хожив. Уг тоглолтод Манчестер Сити клубийн довтлогч Эрлинг Хааланд таван гоолыг оруулсан юм. 

Тэрээр эдгээр гоолуудаа 57 минут тоглохдоо оруулсан бөгөөд түүнээс өмнө Луиз Адриано БАТЭ Борисовын хаалганд 82 минутад, Лионел Месси Леверкузений эсрэг 84 минутад таван гоолыг оруулж байсан ажээ. Харин Хааланд 22 насандаа Аваргуудын лигт пента-трик хийсэн гурав дахь тоглогчоор тодрохдоо цагийн үзүүлэлтийг шинэчлэн тогтоов.

Мөн Хааланд Аваргуудын лигийн тэмцээнд 30 гоол оруулсан хамгийн залуу хөлбөмбөгчин юм. Түүнээс өмнө уг үзүүлэлтийг Килиан Мбаппе тэргүүлж байв. Эдгээр 30 гоолоо 25 тоглолтод оруулсан нь мөн л тус тэмцээний түүхэн дэх хамгийн шилдэг үзүүлэлт боллоо. Тухайлбал, Уэйн Рүүнигээс 60-аар цөөн тоглолтод 30 гоол оруулав.

Өнгөрсөн шөнө тэрээр энэ улирлын тав дахь хэт-трикээ бүртгүүлжээ. Ингэснээр 2016-17 оны улиралд Харри Кэйний хүрсэн амжилтаас хойш нэг улиралд таван удаа хэт-трик хийсэн Премьер лигийн анхны тоглогч юм.

Сануулахад, Хааланд 2000 оны 7-р сарын 21-нд төржээ. Тэрээр энэ улиралд Манчестер Сити клубийн төлөө 36 тоглолтод оролцохдоо 39 гоолыг оруулж, таван гоолын дамжуулалт бүртгүүлээд байна. Хааланд одоогоор Аваргуудын лиг болон Премьер лигийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна. 

Хамгийн их уншилттай
1
2023.02.20
Аав ба битүүн
2
2023.03.04
QUIZ: Зөвхөн монгол киноны хорхойтон л хариулж чадах 15 асуулт
3
2023.02.27
IELTS, TOEFL шалгалтын бэрхшээл бүрт туслах 20 TED илтгэл
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Ким Кардашиан Эмиратад ирж Арсеналыг дэмжсэн ч, баг нь Европа лигээс мултарлаа
2
4 өдрийн өмнө
Бешикташ клубийн дасгалжуулагч Сенол Гүнес "Тоттенхэм"-д гялалзаж асан Деле Аллиг багаа...
3
2023.03.16
Иван Тониг цахимд арьс өнгөөр ​​ялгаварласан этгээдийн цэнгэлдэхэд орох эрхийг 3 жилээр...
санал болгох
1
10 цагийн өмнө
Ахлах ангийнхны дунд “Teen Шийдэл 2023” бичил төслийн уралдааныг зарлалаа
2
10 цагийн өмнө
Улс орнуудын хамгийн хайртай "Ghibli" кинонуудыг жагсаажээ
3
14 цагийн өмнө
Өдрийн хоолны цагаар тааралддаг 8 төрлийн хүн + НУУЦ АРГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.