UBLife Logo
Newsfeed

400 жилийн хорих ял авсан эр 34 жилийн дараа цагаатгагдан суллагджээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
400 жилийн хорих ял авсан эр 34 жилийн дараа цагаатгагдан суллагджээ

1989 онд бусдын амь насанд заналхийлэн бүлэглэн дээрэмдсэн хэргээр буруутгагдан 23 насандаа 400 жилийн хорих ял авсан АНУ-ын Сидней Холмес гэх эр 34 жилийн дараа гэм буруугүй нь тогтоогдож, суллагджээ. 

Өнөөг хүртэл нэр нь тогтоогдоогүй хоёр эр дэлгүүрт орон эздэд нь буу тулган сүрдүүлэн дээрэмдэж, хохирогчийн автомашиныг хулгайлан зугтаасан бөгөөд Сидней Холмесийг тэдний хамтрагч, хэрэг гарсан өдөр жолоо барин хэрэгтнүүдийг зугтаалгасан, нэрийг нь нууцалсан хэмээн буруутгажээ. 

Улмаар хэрэг мартагдах дөхсөн ч 2020 онд явуулсан мөрдлөгөөр хэрэг гарсан өдөр Холмесийн машиныг буруу таньсан, хэрэгтнүүдийн машин асаасан түлхүүр Холмесийнхоос өөр байгаа талаар сэжүүр гарч, хэргийг ахин сэргээжээ. 

Ийнхүү 400 жилийн хорих ялаас 34 жилийг нь барагдуулаад байсан Холмес 56 насандаа цагаатгагдан гэр бүлийнхэнтэйгээ эсэн мэнд уулзжээ. "Гэм буруугүй минь илрэх хүртэл тэвчээртэй хүлээхээс өөр сонголт надад байгаагүй. Би үзэн ядаж чадаагүй. Зүгээр л урагшлахаас л өөр арга байгаагүй. Эрт хойно хэзээ ч үнэн ялдаг юм байна" гэж Холмес хэлжээ. 

Эх сурвалж: CNN

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Зуны дулаахан өдрүүд хаяанд ирж, мод навч ногоорсоор их хотын амьдрал илүү өнгөлөг, хөл хөдөлгөөнтэй болж эхлэлээ. Энэ долоо хоногт соёл урлаг, хөгжим, спорт гээд маш олон сонирхолтой арга хэмжээнүүд таныг хүлээж байна

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.