Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Meta" компани ахин 10 мянга гаруй ажилтнаа цомхотгоно


 "Meta" компани өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 11 мянга гаруй ажилтнаа цомхотгон дуулиан дэгдээгээд байсан бол ирэх зургаан сарын хугацаанд ахин 10 мянга гаруй ажилтныг ажлаас нь чөлөөлөх тухай тус компаний гүйцэтгэх захирал Марк Зукерберг мэдэгдлээ. 

Тус компаний ажилтны тоо 2022 онд 87 мянга байсан бол энэ онд 22 хувиар буурч 66 мянга болох юм. Жижиг хэлтсүүдийг нэгтгэж, ажил үүргийн хуваарилалтыг шинэчлэх замаар ажилтны тоог цөөлөх нь компаний бүтээмжид эерэг нөлөөтэй хэмээн Марк Зукерберг үзэж байна. 

2023 оны эхний гурван сарын байдлаар 100 мянга гаруй технологийн салбарын ажилтнууд ажлаасаа чөлөөлөгджээ. "Google"-ийн толгой компани "Alphabet" л гэхэд 12 мянга, "Paypal" хоёр мянга, "Amazon" 18 мянга, "Microsoft" 10 мянга гаруй ажилтнаа энэ онд ажлаас нь цомхотгожээ. 

Өнгөрсөн онд Элон Маск "Twitter"-ийн захирал болсон даруйдаа хоёр мянган ажилтныг халсан билээ. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2023.02.20
Аав ба битүүн
2
2023.03.04
QUIZ: Зөвхөн монгол киноны хорхойтон л хариулж чадах 15 асуулт
3
2023.02.27
IELTS, TOEFL шалгалтын бэрхшээл бүрт туслах 20 TED илтгэл
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Ахлах ангийнхны дунд “Teen Шийдэл 2023” бичил төслийн уралдааныг зарлалаа
2
10 цагийн өмнө
Улс орнуудын хамгийн хайртай "Ghibli" кинонуудыг жагсаажээ
3
12 цагийн өмнө
Гүн ухаантны амьдралаас сэдэвлэсэн 10 кино + Шууд үзэх
санал болгох
1
10 цагийн өмнө
Ахлах ангийнхны дунд “Teen Шийдэл 2023” бичил төслийн уралдааныг зарлалаа
2
10 цагийн өмнө
Улс орнуудын хамгийн хайртай "Ghibli" кинонуудыг жагсаажээ
3
14 цагийн өмнө
Өдрийн хоолны цагаар тааралддаг 8 төрлийн хүн + НУУЦ АРГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.