Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Алисагийн тэмдэглэл: Өнөөдөр, бас байнга эрэгтэй хүн бүрийн хүртэх эрхтэй үг


Гаднаа хатуу чанга, зоригтой бас ширүүн юм шиг харагдах ч дотроо зөөлөн энхрий оршихуй... Эрчүүд маань жилийн ганц өдөр л баярлаад, бусад өдөр нь нөгөө л дүр төрх, байдалдаа байх ёстой мэт цаг үе аз болоход аажим аажмаар үгүй болж байна. Хүн бүр үнэ цэнтэй, хүн бүр хайр хүртэх эрхтэй. Эрэгтэй хүн уйлах эрхтэй, дэлгүүрээр өдөржин хэсээд гоо сайханд сууж, нүүрээ будаж, арай өөр байж, үргэлж чанга хатуу байх албагүй, эрэгтэй хүн цэцэг авч, сайхан бэлгэнд умбаж, бүхий л амттан жимсийг хүртэх эрхтэй. Энэ бүх үзэл одоо дэлхий даяар тархаж, "Эр хүн гэж ийм байх ёстой" гэсэн хүлээс тайлагдаж байгаа нь ямар сайхан бэ. "Эмэгтэй хүн ийм байх ёстой" гэх үзэл ч аажим аажмаар өөрчлөгдөж, бид зүгээр л алдаа оноотой, өвөрмөц, өөрийн ертөнцтэй хүмүүс байх боломжтой болж, хүлээн зөвшөөрүүлж байгаа нь ямар сайхан бэ. 

Өнөөдөр та бүхэндээ эрэгтэй хүн бүрд сонсгохыг хүссэн үгсийг хуваалцах гэсэн юм.


Та мэдрэмжээ, сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлэх эрхтэй. Сэтгэлээ нээж, бүх хуримтлагдсан зүйлээ гарга. Хэн ч таныг өөрийгөө илэрхийлсний төлөө шүүх эрхгүй.

Тусламж гуйхаас битгий ай. Маш их зориг шаардах хэдий ч танд тусламж хэрэгтэй үед, тэр тусмаа сэтгэл санааны тусламж хэрэгтэй үед цаг алдалгүй мэргэжлийн хүнд хандаарай.

Эргэн тойрныхондоо, энэ орчлонд нөлөөлөх хангалттай хүч танд бий. Үг үйлдэл бүр чинь утга учиртай, бас үнэ цэнтэй. Тиймээс бусдад үргэлж зөөлөн, эелдэг хандаарай. Тэгвэл тэр хүмүүсийн амьдрал ч сайхнаар өөрчлөгдөж эхлэх болно. 

Алдаа гаргах эрх хүн бүхэнд бий. Түүнээсээ суралцаж, урагшлах нь л чухал. Өөртөө хатуу чанга хандах хэрэггүй. 

Та бол мөрөөдөгч бас холыг харагч. Та бол тэмцэгч бас хамгаалагч. Та бол хайрлах сэтгэлтэй, ариун сэтгэлтэй нэгэн. Та бол хэн нэгний баатар бас инээмсэглэх шалтгаан. Үүндээ хэзээ ч битгий эргэлзээрэй.

Та ганцаараа биш. Таны дэргэд тулах, таныг ойлгох хүн заавал олдох болно. Яг одоо танд тэгж санагдахгүй байж болох ч зөв хүн, зөв хүрээлэл таныг хүлээж байх болно гэдэгт итгээрэй.

Үргэлж бидний төлөө хүчтэй байдагт баярлалаа. Гэхдээ та бууж өгөх, чадахгүй гэдгээ хэлэх, ядарч байгаагаа харуулах, хүчтэй биш гэж мэдрэх эрхтэй гэдгээ үргэлж санаж, дотроо бүх зүйлийг хадгалалгүй, гарган хэлж байгаарай. Бүх зүйлд тэнхээгээ тасартал зүтгэж, өөрийгөө хохироож болохгүй.

Бусдыг төлөө чимээгүйхэн хийдэг тэр үйлдлүүд чинь хамгийн хайр татам. Чимээгүйхэн халамжилж, хэлэхгүйгээр хамгаалж, бүх зүйлийг хариу нэхэлгүй хийдэгт баярлалаа. 

Таны өв хөрөнгө эсвэл хадгалж хуримтлуулсан зүйлээс илүү таны бусдад өгч, бусдын төлөө хийж байгаа зүйл хайр татам.

Өдөр болгон хүнд хэцүү зүйлтэй нүүр тулсан ч маргааш нь дахиад л эрч хүчтэйгээр босох сэтгэлийн тэнхээтэй байдагт баярлалаа. Заримдаа бүхнээс холдох, амрах, өөртөө цаг гаргах хэрэгтэй гэдгээ битгий мартаарай.

Таны дотор хэлэхийг хүссэн олон зүйл байдаг нь мэдээж. Хэлж, хийж, уйлж, инээж бас гуниглаж, бүх мэдрэмжээ гаргахаас хэзээ ч битгий санаа зовоорой.

Хийсэн бүхний чинь төлөө хэн ч талархаж байгаагүй байж болох ч та өөрийн хийсэн бүх үйлдлээ мэдэж буйд бүх учир оршино. Хийсэн бүхэнд чинь баярлалаа. Бас хэрэв бид хангалттай талархаж, мэдрүүлж чаддаггүй бол уучлаарай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
3
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
санал болгох
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.03.20 64.119.31.185

eniig crushluugaa yvulj haruulah yumsn :'( Zaawal eregtei bolhooroo uuriiguu huchilj tm huntei bitgii hamt bgarai, chi ter hunees ch iluug hurteh erhteu hun shuu

0 Хариулах