Сингапур улсад зохион байгуулагдаж буй сагсанбөмбөгийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Монголын эрэгтэй баг түрүүллээ. Тэд нутгийн эзэн Сингапур, Тайваны багийн ялж хэсгээс гарч, Казахстаны багийн ялснаар хагас шигшээд шалгарсан. Улмаар Шинэ Зеландын багийн 19-18 онооны харьцаагаар ялж аваргын төлөө тоглохоор болсон.
Аваргын төлөө Австралийн багтай ширүүн тоглолт өрнүүлж ялалт байгуулснаар Азийн цомын аварга боллоо.