Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Монголын улс төрийн 10 нам шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах АМЛАЛТ өглөө


"Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт" олон улсын форум Улаанбаатар хотноо дөрөвдүгээр сарын 10,11-ний өдрүүдэд болж байна. Тус форум нь “Жендэрийн тэгш байдлын төлөөх улс төрийн намын манлайлал”, ‘’Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүйн шинэчлэл” сэдвийн хүрээнд өрнөж буй.

Өдгөө шийдвэр гаргах түвшинд иргэдийг төлөөлөн ажиллаж буй УИХ-ын 76 гишүүний 63 буюу 83 хувийг эрэгтэй, 13 буюу 17 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Хэдийгээр энэ нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт боловч нийт хүн амын 51 хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг хангахад хангалтгүй байгаа юм. Иймд Монголын улс төрийн 10 нам нэгдэж, “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт”-д өнөөдөр гарын үсэг зурлаа. 

Улс төрийн намууд энэхүү амлалтад гарын үсэг зурснаар Монгол Улсад төлөөллийн ардчиллыг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй институц болохын хувьд шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг хангахыг дэмжиж буйгаа илэрхийлж, оролцох, төлөөлөх нь иргэн бүрийн эрхэм нандин үнэ цэн, хүний үндсэн эрх болохыг цохон тэмдэглэж дараах 8 зүйлд манлайлан ажиллахаа амлаж байгаа юм. 

ЗурагТайлбар











Мөн энэ үеэр МАН, АН, ХҮН намын төлөөлөл Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт, эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжих чиглэлээр хийж буй санаачилгаасаа хуваалцсан юм.

ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд: ХҮН нам 6000 эмэгтэйг олж сонгуульд дэвшүүлэхээр ажиллаж байна

"Дүүрэг, сум, нийслэлийг оролцуулаад нийтдээ 11,000 орчим сонгуульт албан тушаал байдаг. ХҮН нам 2022 онд Монголын улс төрийн намуудаас анхлан эмэгтэй манлайлагчдыг дэмжих 50:50 хөтөлбөрийг зарласан. Энэ хөтөлбөрийн хүрээнд бид 6000 эмэгтэйг олж сонгуульд дэвшүүлэхээр ажиллаж байна. Намын даргын хувьд би хөдөө их явж, очоод эмэгтэйчүүдтэй л уулзаж байна. Тэнд иргэдийн амьдрал эмэгтэйчүүдийн нуруун дээр тогтож байна. Хамгийн гол нь шийдвэрийг нөхрүүд гаргадаг. Тиймээс ХҮН нам эмэгтэйчүүдэд зориулсан "Зэв" хөтөлбөрийг гаргаж, нарийвчилсан төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Хамгийн гол нь санхүүгийн асуудал байна. Улс төрийн намд ороход асар өндөр босго шаардаж байна. 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: Системийн өөрчлөлт хийж чадвал дөрвөн гишүүн тутмын нэг нь эмэгтэй байх нөхцөл бүрдэнэ

"Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна гэж заасан байдаг ч бодит байдал дээр эмэгтэйчүүдийн төлөөлөл 15-17 хувиас хэтрэхгүй байсаар удлаа. МАН, Засгийн газрын зүгээс үүнийг засаж, чанарын өөрчлөлт авчрахыг зорьж байна. Сая өргөн барьсан Сонгуулийн хуулийн төсөлд 38:38 гэсэн холимог системтэй байна, тэр дундаа пропорционалийн 50 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлэх санаачилгыг МАН гаргасан. 

Дэлхий дахинд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь дунджаар 26.6 хувьтай байна. Монгол Улс дээд тал нь 17 хувьд хүрч байсан. Тэгвэл бид энэ системийн өөрчлөлтийг хийж чадвал дэлхийн дунджид хүрээд зогсохгүй дараагийн сонгуулиар хамгийн багатай 18 буюу УИХ-ын дөрвөн гишүүн тутмын нэг нь эмэгтэй байх нөхцөлийг бүрдүүлнэ. 

АН-ын дарга Л.Гантөмөр: Ямар ч тохиолдолд санал гээгддэггүй систем рүү шилжих ёстой

"Ардчиллын суурь зарчим бол оролцоо. Оролцоо хангагдахгүй бол ямар гажуудал гардгийг бид өнөөдөр бодитоор харж байна. Хулгай дээрэм, авилга, төрийн нэр хүнд алдагдаж буй байдал цөм ард түмний оролцоо бүрэн хангагдаагүйгээс үүдэлтэй. Залуучууд, эмэгтэйчүүд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо байхгүй байна. Бид манлайлж, хүсэл зоригийнхоо төлөө тэмүүлж байгаа хэсэгт тулгуурлаж улс төрийн шийдвэр гаргаж байна. Оролцоо алдагдсаны улмаас Монголын ардчилал хүнд байдалд ороод байна. Энэ хүнд байдлаас гарахын тулд намууд нийлээд сонгуулийн хуулиа өөрчлөхөөр ажиллаж байна. Пропорциональ системээ сэргээе. Ямар ч тохиолдолд санал гээгддэггүй систем рүү шилжих ёстой."

Миний бие намын дарга болоод ганцхан жилийн дараа сонгуульд орох гэж байна. Сонгуульд ялах амархан ч эмэгтэйчүүдийг гаргаж ирэх хамгийн хэцүү. Тиймээс эмэгтэй нэр дэвшигчдэдээ төвлөрч ажиллана. Сум, баг, хороонд явагддаг улс төрийн уулзалт, семинар, ажлуудынхаа талыг эмэгтэйчүүдийг дэмжихэд зориулна. Түүнчлэн нам дотроо шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 40 хувь болгохоор зорьж байна. Эмэгтэйчүүдийн оролцоог 30,40 хувьд хүргэнэ гэдэг Монголын ардчиллын хувьд маш том олз. Гэвч үүнийг хийхэд маш их хүчин чармайлт шаардана. 

ЗурагТайлбар







Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.