UBLife Logo
Хөгжим

BTS-ийн Тэхён, BLACKPINK-ийн Женни нар Парист болзож яваа бичлэг цацагдлаа

BTS-ийн Тэхён, BLACKPINK-ийн Женни нар Парист болзож яваа бичлэг цацагдлаа

К-поп ертөнцийн хамгийн алдартай хамтлагууд болох BTS, BLACKPINK-ийн хоёр гишүүн үерхэж байгаа гэх мэдээлэл аль дээрээс хойш хүмүүсийн анхаарлыг татаж, үнэн эсвэл худал эсэх дээр шуугиан дэгдээд байв.

Харин өнгөрсөн шөнө тэд Парис хотод гар гараасаа хөтлөлцөн явж байхдаа папарацид өртсөн байна.

 

Энэхүү бичлэгийг Францын сэтгүүлч Амар Таоуалит хийсэн бөгөөд өөрийн TikTok дээр пост хийжээ. Тэд үнэхээр BTS хамтлагийн V, BLACKPINK хамтлагийн Женни нар мөг байсныг тэрээр батлаад байгаа юм.

Мөн тэдэнтэй цуг өөрсдийнх нь менежерүүд ардхан талд нь явж байсныг ч баталжээ. 

Өмссөн хувцас, алхаа гишгээ нь хүртэл мөн болохыг хүмүүс анзаарсан аж. Ийнхүү К-поп ертөнцийн хамгийн том болзооны дуулиан шуугиан улам бүр эрчээ авлаа.

Эх сурвалж: ELLE.COM

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
1
18
0
4
0
0
3

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.