UBLife Logo
Newsfeed

ФОТО: "Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадам нээлтээ хийлээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
ФОТО: "Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадам нээлтээ хийлээ

"Шинэ медиа урлаг нь яг л яруу найраг шиг өөрийн гэсэн цор ганц таамаглал төсөөллийг бий болгох чадвартай урлаг" хэмээх Канадын философич Маршалл МакЛуханы үг бий. Тэгвэл улаанбаатарчуудад орчин цагийн дэвшилтэт технологийн хөгжилд суурилсан медиа урлагаар дамжуулан ер бусын, тааварлашгүй мэдрэмжийг хүргэхээр "Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадам өчигдөр нээгдлээ. Монголын Урлагийн зөвлөлөөс "Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадмыг найм дахь удаагаа энэ сарын 23-30 хооронд "Монтаж" сэдвийн хүрээнд олны хүртээл болгож байна. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Тайвань, АНУ, Герман, Япон, Франц зэрэг олон улсын 12 уран бүтээлч болон Монголын зургаан уран бүтээлчийн шинэ шилдэг медиа уран бүтээлүүд үзэгч, урлаг сонирхогчдод нээгдсэн юм. 

Тайванийн уран бүтээлч Яао Жуй Чун нь дээрх "Дахин төрөхүй" хэмээх бүтээлээ сүм хийд, оршуулгын газар, цэцэрлэгт хийгээд соёл амралтын хүрээлэн гэх зэрэг олон нийтийн 220 гаруй газраар явж, хан үндэстний үүх түүхийг илэрхийлсэн бурхан, хүндтэний хөшөө дурсгалуудын гэрэл зургийг буулган бүтээжээ. 

Үзэсгэлэнгийн куратороор тайванийн уран бүтээлч Чю Чи Сэн ажилласан бөгөөд энэ сарын 27-нд куратор болон уран бүтээлчидтэй яриа өрнүүлэх боломжтой "Урлагтай яриа" үйл ажиллагаа болох юм. 

"Энэ жилийн медиа урлагийн наадам нь зөвхөн үзэсгэлэнгээр зогсохгүй олон улсын уран бүтээлчидтэй хамтарсан дөрвөн удаагийн сургалт, лекц зохион байгуулж буйгаараа боловсролын ач холбогдолтой болж байна. Монгол артистуудыг чадавхжуулах, медиа урлагийн шинэ технологийг нэвтрүүлэх зэрэгт анхааран, илүү "олон улсын" хэмжээний медиа урлагийн наадам гэх чансааг хадгалахад зорьж байна"  хэмээн Монголын Урлагийн зөвлөлийн хөтөлбөр зохицуулагч Д.Доржханд онцолсон юм. 

"Монтаж" үзэсгэлэн нь Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэгдэж байгаа бол зургаадугаар сарын 9 хүртэл "Улаан гэр" галерейд тусгай үзэсгэлэн, тавдугаар сарын 30-нд хаалтын үйл ажиллагаа "White rock" центрт тус тус болох тул та цаг гарган медиа урлагийн ертөнцөөр аялаарай. 

"Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадмын нээлтийн өдрийн эргэн тойронд: 

Та бүхэн "Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадмын хөтөлбөр болоод бусад мэдээллийг ЭНД  дарж аваарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
2
0
0
0
1
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.