Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дэлгэцийн уран бүтээлч болгох СУИС-РТМУС-ийн элсэлт эхэллээ


РТМУС нь Сэтгүүл зүйн тэнхим, Телевиз киноны тэнхим, Дуун техник технологийн тэнхим, Медиа анимейшний тэнхим гэсэн дөрвөн тэнхимтэй бөгөөд салбартаа олон жил ажилласан дадлага туршлагатай багш нар оюутан суралцагсдад хичээл заадаг гэдгээрээ онцлогтой сургууль билээ. Тэд дараах мэргэжлүүдээр элсэлтээ авч эхэлжээ.

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургууль энэ жил; 

Медиа Анимейшн

Сэтгүүлч

Кино Телевизийн найруулагч

Зураглаач

Дууны найруулагч

Радио Телевизийн инженер зэрэг өсөн дэвших, хөрвөх боломжтой мэргэжлүүдээр элсэлт авч байна.


Сэтгүүлзүй

Радио, телевизийн салбарт ажиллах бусад мэргэжлийн буюу зураглаач найруулагч, дууны найруулагч, инженерийн ангийн оюутнуудтай хамтарч бүтээл хийх радио продакшн, ТВ продакшн хичээлүүд ордог бөгөөд энэ нь оюутан төгсөхөөс өмнө ажлын байранд эзэмших дадлага туршлага болон багаар ажиллах чадварыг эзэмших давуу талтай. Сэтгүүл зүй мэргэжлээр суралцагчид нь сурах орчин нөхцөл бүрдсэн мэргэжлийн студи болон компьютерын лабораториудад онолын болон практик мэдлэг, чадвар дадлыг системтэй эзэмшиж, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн боловсролын үйлчилгээг авах бүрэн боломжтой аж.

График дизайн, Медиа Анимейшн

Мэргэжлийн хичээлүүдийн тал хувь нь урлаг, уран зургийн хичээл байдаг, мөн анимейшны үндсэн төрлүүд болох Уламжлалт, Стопмоушн, 2D, 3D анимейшний төрлүүдийг бүгдийг нь зааж сургадгаараа бусад адил төстэй сургалт хөтөлбөрүүдээс ялгардаг.

Медиа уран бүтээлч нь дизайны өргөн мэдлэгтэй, мэдрэмжтэй, бүрэн болон богино хэмжээний киноны визуал график эффект, анимейшн, реклам зар сурталчилгаа, клип, стопмоушн, реклам зар сурталчилгаа, телевизийн тайз засал чимэглэл, 3D график модель хийх бүрэн боломжтой аж.

Дуун техник технологи

Радио, телевизийн техникийн засварын инженерээр мэргэшиж төгсөнө. Сургалтын лаборатори, техник хэрэгсэл, танхимаар бүрэн хангагдсан тул хүссэн зүйлээ мэргэжлийн түвшинд сурч, заалгах боломжтой. Дуун бичлэгийн студид 100% ажиллах чадвартай мэргэшиж төгсөхөөс гадна давхар олон төрлийн чадварт суралцах боломжтой аж. 

Кино телевиз

Кино телевизийн тэнхим нь 1996 онд Радио Телевизийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор найруулагч, зураглаач мэргэжлээр элсэлт авч төгсгөсөн анхны тэнхимүүдийн нэг. Монголын уламжлалт соёл урлагийн үнэт зүйлийн мөн чанарыг ухан ойлгосон, орчин үеийн техник технологийн дэвшилтэт ололтод тулгуурлан уламжлал, шинэчлэлийг хослуулан, дэлхийн соёл урлагт өөрийн хувь нэмрээ оруулах чадвар бүхий мэргэжилтэн, судлаач, уран бүтээлч бэлтгэх зорилготойгоор ажиллаж байна.

Та бүхэн элсэлтийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл сонирхож буй мэргэжлийн дагуу дараах хүмүүстэй холбогдоорой:

Медиа анимейшн: (976)-90770106, 95869436
Найруулах урлаг: (976)-98117763

Дуу чимээний технологи: (976)-80182289
Сэтгүүл зүй: (976)-99054378
Радио дэлгэцийн техник технологи: (976)-80182289

Зураг авалт: (976)-99184726

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
2 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
2 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Мөнхдорж 2023.05.30 202.126.89.209

100%

0 Хариулах