UBLife Logo
Newsfeed

Хотдоо 31 жил пицца хүргэлтийн ажил хийсэн эрд иргэд нь нийлж машин авч өгчээ

О.Анхзаяа
О.Анхзаяа
Хотдоо 31 жил пицца хүргэлтийн ажил хийсэн эрд иргэд нь нийлж машин авч өгчээ

Английн Типтон гэх хотод 31 жил пицца хүргэлтийн ажил хийсэн Роберт Питерс гэх залууг хотынх нь иргэд гэнэтийн байдлаар баярлуулсан байна.

Тэрээр пицца хүргэх болгондоо үргэлж хүмүүстэй инээмсэглэн эелдэг харилцаж, хамгийн сайнаараа хичээдэг байжээ. Түүний 28 жил унасан машин нь хуучирсны улмаас ихээхэн асуудал дагуулж, байнгын засвар үйлчилгээ хийлгэх шаардлагатай болж байсан гэнэ. 

Харин үүнийг мэдсэн нэгэн үйлчлүүлэгч нь тэр даруй GoFundMe дээр хандив цуглуулж эхэлжээ. Анхны зорилго нь 12 мянган доллар цуглуулах басйан хэдий ч долоо хоногийн дотор 18 мянган доллар цугларсан байна. 

Үүний үр дүнд тэрээр 2017 оны Chevy Malibu автомашиныг худалдан авч түүнд бэлэглэжээ. 

"Энэ бол миний хувьд тансаглал. Би 21-р зуун гарснаас хойш анх удаа машинтай болж байгаа нь энэ" хэмээн пиццаны хүргэлтийн ажилтан дараа нь сэтгэгдлээ хуваалцсан байна. Илүү гарсан мөнгөөр нь тэд машины даатгал хийлгэж, дугаар авах болон бусад зардлыг нөхөж чаджээ. 

"Хүмүүсийн нэгнийхээ төлөө хийж чадсан энэ зүйл бол гайхалтай нөлөөлөл. Надад энэ бүх зүйл гайхалтай боломж, мэдрэмжийг өглөө" хэмээн тэр талархсан сэтгэгдлээ хуваалцжээ. Хотынхон маш их мөнгө цуглуулсан учир нэмээд түүнд 2500 долларын тип хүртэл өгсөн байна.

Бидний нэгнийхээ төлөө гаргадаг сайхан сэтгэл, үйлдлүүд бусдад урам зориг өгч, сайхан үйл явдлууд улам их тохиолдоно хэмээн найдаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.