Өнгөрөгч бямба гарагт BottleRock фестивал дээр Киану Ривз өөрийн "Dogstar" хамтлагтайгаа эргэн нийлж, хамт тоглолт үзүүлжээ. Тэд 20 гаруй жилийн дараа ийнхүү анх удаа хамтран тоглолт хийж байгаа юм.

1990-ээд оны үед Лос Анжелес хотноо байгуулагдсан тус хамтлагт жүжигчин Киану Ривз басс гитарчин, арын вокалистын үүрэг гүйцэтгэдэг.

Хамтлаг хэдий тарсан ч хамтлагийн гишүүд өнгөрсөн хугацаанд найзууд хэвээр үлдсэн байна. Заримдаа тэд нэгнийдээ цуглан хамтдаа хөгжмөө тоглодог байснаа ч хуваалцжээ.
2020 онд Цар тахлын үеэр тэд хамтдаа дуу бичиж эхэлсэн бөгөөд гэрт байсан хугацаагаа ихээхэн үр дүнтэй өнгөрүүлжээ. Бид тэдний хамтлагаас илүү олон дуу хүлээх боломжтой болж байх шиг байна. Жүжиглэдэг, дуулдаг, сайн үйлсийн аянд оролцдог, цаанаа л нэг сайхан хүн юм даа, манай Ривз.
