Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хамгийн ихээр инээмсэглэдэг ч дотроо асар их гуниг нуусан хүмүүсийн 8 шинж


Хамгийн ихээр инээмсэглэж, жаргалтай, хөгжилтэй, өөдрөг байгаа мэт харагддаг ч дотроо асар их гуниг тээж явдаг хүмүүс их байдаг. Тэр хүмүүст илэрдэг найман шинжийг хүргэж байна. 


1. Тэд зарим үед тантай ямар ч холбоогүй болчихно

Учир нь тэд хамгийн эмзэг, гунигтай байгаа мөчөө бусдад харуулахыг хүсдэггүй. Тиймээс үргэлж инээж, жаргалтай явдаг хэн нэгэн гэнэт алга болох, дуугаа хураах нь тэд дотор хадгалж буй зүйлээ цаашид тээж, нууж чадахгүй байдалд хүрснийг илтгэх болно. 

2. Асуудлаа ямагт ганцаараа, бие дааж шийдэхийг оролддог

Тэд юу ч туулж байлаа гэсэн түүнийгээ байнга бусдад яриад байдаггүй. Өөрөө ажилдаа махарч, ганцаараа сууж, бүтээхээр улайрдаг. Хэн нэгний тусламж хэрэгтэй байлаа ч хэлж чадахгүй тийм түвшинд хүрсэн байдаг.

3. Тэдний дууны плэйлист маш онцгой

Үнэндээ ихэнх сонсдог дуу нь маш гунигтай дуу, зөөлөн аялгуутай хөгжмүүд байх нь их. Тэд чихэвчээ зүүгээд өөртэйгөө үлдэхдээ дотор байгаа зүйлсээ бүрэн дүүрэн мэдэрч, шумбаж ордог. Тэдний дууны жагсаалтыг харахад л бүх зүйл ойлгомжтой болдог. 

4. Бусдын сэтгэл мэдрэмжийг ойлгохдоо сайн

Хамгийн сайн сонсогч, зөвлөгч байж чадна. Бүх зүйлийг чинь сонсож, зовлонг чинь хамт хуваалцаж чаддаг. Учир нь тэд танд ямар байгааг маш сайн мэддэг болохоор. 

5. Тэдний уйлж байгааг харах хамгийн хэцүү байдаг

Хамгийн жаргалтай нь байсаар ирсэн тэр хүн гэнэт уйлах мөчид зүрхэнд чинь нэг зүйл тохиолдох шиг л болно. Маш их гуниг, сэтгэл өвдөм мэдрэмж танд төрнө. Тэдний нулимс хамгийн үнэн бас гүн байдаг. 

6. Ганцаараа байхдаа өөр хүн

Тэд үнэндээ интроверт, дотогшоо бас ганцаардмал хүмүүс байдаг. Ганцаараа байхдаа тэд хамгийн эмзэг. Магадгүй тийм ч учраас хүмүүстэй ойр байж, байнга хөл хөдөлгөөн дунд бужигнахыг хүсдэг. 

7. Тэд сэтгэлээ нээн ярих мөч маш ховор

Хэрэв шийдээд хэн нэгэнд сэтгэлээ уудлахаар шийдсэн л бол тэдний энэ шийдвэр маш чухал байдаг. Маш их зориг гаргаж байж гаргасан шийдвэр гэж ойлгож болно. Тиймээс "ярилцах зүйл байна" гэж танд хэлбэл тэр үнэхээр чухал болохыг та ч ойлгоно.

8. Тэд гайхалтай хайрлагч бас дэмжигч

Ямар ч үед бусдыг дэмжиж, урам өгдөг хүн нь байдаг. Бас хэнийг ч маш их хайраар хайрлаж, энэрч чаддаг. Тэдний хайр гайхалтай гүн. Гэхдээ тэдэнд ч бас зөрүүлээд хэн нэгэн асар их хайр өгөх шаардлагатай. Тэд өгөөд л байхыг мэдэхээс биш авч сураагүй байдаг учир эцэст нь маш их шаналах нь бий. Тиймээс дэргэдэх ийм хүнээ хайрлаарай. Бас та өөрөө ийм хүн бол өөрийгөө хайрлахаа хэзээ ч битгий болиорой.

Хамгийн их уншилттай
1
2024.05.31
“Balenciaga”-ийн 50 настай монгол модель Г.Гансүхийн тухай 7 БАРИМТ
2
2024.06.10
Монголын шигшээгийн ахлагч Х.Цэнд-Аюушийн нинжин сэтгэлийг дэлхий даяар сайшаав
3
2024.06.13
Фото: Эмэгтэйчүүдээ алдахгүйн тулд эрэмдэглэсэн Апатани омгийнхны амьдрал
холбоотой мэдээ
1
2024.06.19
Хэчнээн завгүй байсан өөрийгөө амраахын тулд энэ зун заавал хийх 5 зүйл
2
2024.06.18
Амьдралын агшин бүрийг мэдрэхэд чинь туслах 5 зөвлөгөө
3
2024.06.12
ЭЕШ өгөх сурагчдын заавал унших үгс
санал болгох
1
4 өдрийн өмнө
Зургаадугаар сард орж буй цасны тухай хөгжилтэй 18 пост
2
2024.06.21
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
2024.06.20
Гүн хар мэдрэмжээс чөлөөлөгдөхөд чинь туслах үгс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
5
0
6
0
2
1

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

инээ 2023.06.03 64.119.23.192

үнэн дээ миний зовлон шаналал бусад хүнд хамаагүй учраас инээх л хэрэгтэй болдог уйлмаар л байдаг лаа

0 Хариулах


nate 2023.05.31 66.181.161.22

yg eng bas share hiimer bvch hunuust medegdhg huseegu ucir save hiile ????

0 Хариулах


Зочин 2023.06.05 66.181.161.6

сүүлийн үед өөртөө илгээдэг болсон бгд.

0 Хариулах


Зочин 2023.05.31 103.229.122.136

harin tiimee bro

0 Хариулах