
ДАШТ: Монголын шигшээ баг Японд хожигдож, тэмцээнийг өндөрлүүллээ
Австрийн Вена хотноо сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Монголын эрэгтэй шигшээ өнөөдөр Швейцарь болон Японы багуудтай тоглолоо.
Хэрэв аль нэгийг нь хожвол хэсгээсээ шалгарах боломжтой байв. Гэвч Швейцарьт 22:17-оор, Японд 21:8-аар хожигдож, тэмцээнээ өндөрлүүллээ.
Алдаа олширсон нь Швейцарьтай хийсэн тоглолтын үр дүнд голлон нөлөөлсөн юм.
Харин Японы багаас Америк легонер Томас Кеннедигийн дараалан алсын зайн шидэлтүүд амжилттай болсноор Монголын багийг хожсон Япон хасагдах шатнаа тоглох эрхээ авав.
Монголын шигшээ өмнө нь Унгарын багийг хожиж, ДАШТ-ий хошой мөнгөн медальт Нидерландад хожигдоод байсан билээ. Ийнхүү энэ удаагийн ДАШТ-ийг нэг хожилтойгоор өндөрлүүлж байна.
Зочин 2023.06.03 202.9.46.10
manaihan muu bna lee.odoo tsaashaa neg ih yavahaargui bolson bna.hyatad yapnchuud iluu saijirch yavan changarah bololtoi bna shuu.
0 0 Хариулах