
Монголын волейболын шигшээ "Challenge Cup" тэмцээнд Узбекистаны багт 3:2-оор хожигдлоо
Өнөө жил хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй Ази, Далайн бүсийн чансаа доогуур орнуудын хоорондох "Challenge Cup" тэмцээнд өрсөлдөж буй Монголын волейболын шигшээ хэсгийн сүүлийн тоглолтоо өнөөдөр Узбекистаны багтай хийж, 3:2-оор хожигдлоо. Эхний сетийг Узбекистаны баг 20:25-аар авсан бол дараагийн сетүүдэд 25:14, 25:15-аар Монголын баг дараалан хожив. Гэлээ ч энэхүү давуу байдлаа тоглолтын төгсгөл хүртэл хамгаалж чадалгүй 16:25, 10:15-аар дараалан ялагдаж, хэсгээс шалгарах боломжоо алдсан юм.
Тус тэмцээн 6-р сарын 18-нд эхэлсэн агаад 6-р сарын 25-ны өдрийг хүртэл Индонезийн Зүүн Жава мужид үргэлжлэн явагдах хуваарьтай байна. Монголын шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо Вьетнамтай хийж, 3:0-ээр хожигдсон бөгөөд хэсгийнхээ сүүлийн байрт орсон тул есдүгээр байрын төлөө Хонг Конг болон Макаогийн багуудтай тоглоно.
Сануулахад, эл тэмцээнийг Азийн улс орнуудын дунд зохион байгуулагддаг нэр хүнд болоод чансаа өндөр Азийн АШТ болон Азийн цомын тэмцээнтэй андуурч болохгүй. Монголын шигшээ баг чансаа доогуур орнуудыг оролцуулж буй тус тэмцээнд анх удаагаа өрсөлдөж буй нь энэ юм.
Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() |