UBLife Logo
Newsfeed

Түүнийг тавьж явуулах цаг болсныг илтгэх 14 шинж

Г.Сүрэн
Г.Сүрэн
Түүнийг тавьж явуулах цаг болсныг илтгэх 14 шинж

Нэг л хүн бидний амьдралд чухал үүрэг гүйцэтгэж, амьдралынхаа нэгэн цаг үеийг хамтдаа туулах нь үнэ цэнтэй нандин мэдрэмж төрүүлдэг. Гэсэн ч харилцааг дуусах ёстой цагт нь дуусгаж сурах нь маш чухал чадвар юм. Та хоёрын харилцаанд дараах шинжүүдээс ихэнх нь байгаа бол түүнд "Баярлалаа, баяртай" гэж хэлэх цаг нэгэнт болжээ. 

#1 Тэр чамайг хүндэлдэггүй. Тэр чамайг хангалттай сонсож, хүлээцтэй ханддаггүй. Чамайг шүүмжилж, өөлж, яриаг чинь тасалж, хүндэтгэлгүй ханддаг. 

#2 Түүнд найдаж болохооргүй санагддаг. Тэр уулзалтаа юу ч бодолгүй цуцалж, амласан амлалтаа мартаж, хэрэгтэй үед чинь найдвар түшиг болж чаддаггүй. 

#3 Чи өнгөрснийг үгүйлдэг. Харилцааны эхэн үед байсан түүнийг чи маш их санадаг. "Бид ямар их жаргалтай байгаа вэ?" гээд л ... Одоогийн тэр өнгөрсөн түүнээс өөр хүн тул чи мартаад цааш явахаас аргагүй байдалд орсон .

#4 Найзууд, дотны хүмүүс чинь түүнээс холдохыг зөвлөдөг. Дотны хүмүүс тань та хоёрын харилцааг бүрэн дүүрэн мэдэхгүй ч түүнийг чамд хэрхэн нөлөөлж буйг анзаарч л байгаа. "Чи үүнээс илүүг хүртэх эрхтэй","Чи хайрлагдах эрхтэй" гэж тэд хэлдэг. 

#5 Тэр чиний зүрх сэтгэлээс илүү гадаад төрхөд татагддаг. Түүнд чиний гунигтай, баяр хөөртэй байгаа эсэх бус гаднаасаа дур булаам, сайхан харагдаж буй эсэх л чухал. 

#6 Та хоёрт ижил төстэй сонирхол бараг л байдаггүй (эсвэл байхаа больсон). Харилцааны эхэнд нэгнийхээ сонирхолтой зүйлийг хамтдаа хийж, дундын найзуудтай болж байсан бол одоо та хоёрт хамтдаа цагийг өнгөрөөх сонирхол бараг л байхаа больсон. 

#7 Чи үргэлж түүнээс илүү их хичээдэг, эхний алхмыг хийдэг, харилцаандаа илүү хөрөнгө оруулалт хийдэг. Чи л хичээхээс тэр харилцаандаа анхаардаггүй, хөрөнгө оруулалт хийдэггүй. 

#8 Түүнтэй уулзаад салахад чамд таагүй, хоосорсон, дутуу мэдрэмж төрдөг. Хайртай хүнтэйгээ уулзахад хамгаалагдсан, хайрлагдсан, ойлгогдсон мэдрэмж авдаггүй гэж үү? 

#9 Чи түүнээс илүү чамд тохирох хүн байгаа, гарч ирнэ гэж боддог. Гэхдээ одоо цагт хамгийн боломжит хувилбар тэр учраас чи өнөөг хүртэл түүнээс холдож чадаагүй л байгаа... 

#10 Тэр маш сөрөг, таагүй зүйлс ярьдаг. Чамайг, өөрийгөө, хүрээлэн буй амьдралаа шүүмжилж, сөрөг таагүйгээр хүлээн авч, амьдралыг ч үзэн яддаг хүнтэй хамт байх хэцүү. 

#11 Чи энэ харилцаанаас сурах ёстой бүхнээ сурсан. Харилцаа бүр бидэнд ихийг зааж өгдөг бол энэ харилцаа чамд заах ёстой бүхнээ нэгэнт заасан. Чи ахиж хөгжихгүй, дэвшихгүй, шинэ зүйл юу ч сурахгүй. 

#12 Тэр харилцаандаа итгэлгүй байгаа нь мэдрэгддэг. Харин чи өөртөө "Би бууж өгөх ёсгүй" гэж итгүүлсээр өнөөг хүрсэн... 

#13 Чи энэ харилцаанд өрөвдөлтэй, нэг талын байр суурьтай. Бод доо. Хэрвээ тэр чиний оронд байсан бол аль хэдийн энэ харилцааг орхисон байх болов уу? Хариулт "тийм" бол чи ч бас тийм алхам хийгээрэй. 

#14 Эцэст нь, чи түүнтэй байснаас ганцаараа байсан нь дээр гэж бодох болсон. Түүнтэй байснаас ганцаараа байсан нь илүү амар амгалан, аз жаргалтай, өөрийнхөөрөө болохыг чи ойлгосон. 

Illustrations: @hollywarburton

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
5
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Иргэн М\13.250.41.74
Ingeed hondiii handaad baigaa n nadad l gem baina gej bodson ugui baij.
ЗОЧИН\47.128.14.136
Bvh zviliig hvleen zuwshuursun ni deer baih