UBLife Logo
Newsfeed

Cardi B өөдөөс нь уух юмаа шидсэн үзэгч рүү микрофон шиджээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Cardi B өөдөөс нь уух юмаа шидсэн үзэгч рүү микрофон шиджээ

Өнгөрсөн бямба гарагт Лас Вегаст болсон тоглолтын үеэр Cardi B-г тайзан дээр дуулах үед ойрхон зогсож байсан нэгэн үзэгч түүн рүү гартаа барьсан шингэн уух юмаа шидсэнд дуучин зөрүүлж микрофоноо шиджээ. 

Cardi B өөрийн 2018 оны алдарт "Bodak Yellow" дуугаа дуулах үед үзэгч өөдөөс нь аягатай уух юмаа цацаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тархаад байна. Хамгаалагч нар маш хурдан дуучныг хамгаалахаар ухасхийсэн ч амжаагүй аж. Уух юмаа цацсан үзэгчид танхайрсан, хүний бие махбодод халдсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгээд байна. 

Алдартай уран бүтээлчдийг тайзан дээр дуулах үед юм шидэх тохиолдол сүүлийн үед ихсээд байна. Өнгөрсөн сард Вена хотод болсон Харри Стайлсийн  “Love on Tour” тоглолтын үеэр урд эгнээний нэгэн үзэгч түүн рүү утсаа шидсэн нь нүдийг нь онож тоглолтоо зогсоохоос аргагүйд хүрч байв. 

Энэ жил л гэхэд Latto, Drake, Ava Max, Kelsea Ballerini, Pink зэрэг уран бүтээлчид тайзан дээр нисэн ирсэн эд зүйлд оногдож хохирчээ. 

Эх сурвалж: Today

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
2
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.