UBLife Logo
Newsfeed

Хичээлийн тэмдэглэлээ сонирхолтойгоор хөтлөх 17 санаа

Г.Сүрэн
Г.Сүрэн
Хичээлийн тэмдэглэлээ сонирхолтойгоор хөтлөх 17 санаа

Хичээлийн шинэ жил удахгүй эхлэх гэж байна. Тэмдэглэл хөтлөх дуртай, тэмдэглэл хөтөлж санаа бодлоо цэгцлэх дуртай чамд зориулан хичээлийн жилээ угтан сонирхолтойгоор хөтлөх хуудаснуудын санааг хүргэе.

Тэмдэглэл хөтлөх ашиг тус + шилдэг 4 АРГА

#1 Семестрийн бүрэн цагалбар

Энэ хичээлийн жилийн хуваариа гаргамагцаа жилийг бүтнээр нь зураглан дэвтэртээ буулгаарай. Цаг хугацаагаа баримжаалах, сар сарын төлөвлөгөөгөө гаргахад маш амар байх болно. 

#2 Хичээлийн хуваарь

Хуваариа цээжилчихнэ гэж үү? Найдвартай нь дээр.

#3 Хичээл тус бүрийн тэмдэглэл

Ялангуяа их сургуулийн оюутан бол хичээл тус бүрийн хийж гүйцэтгэх бие даалт, курсийн ажлын эцсийн хугацаа гэх мэтийг нэг дор тэмдэглэчихвэл тун амар. 

#4 Дүнгийн жагсаалт

#5 Хичээллэх цагийн хуваарь

Хичээл тус бүрийг хэдэн цагт хийх, хэр их цагийг хичээлдээ зарцуулахаа хянах сайхан санаа.

#6 Авах зүйлсийн жагсаалт

Шинэ хичээлийн жилдээ бэлтгэн авах зүйлсийн жагсаалтаа гаргаарай. Мартаж санасан зүйл байх вий. 

#7 "Хичээл орохоос өмнө хийх зүйлс"-ийн жагсаалт

Хичээлээс өмнө хийхийг хүссэн, хийх хэрэгтэй зүйлсээ жагсаан бичээд энэ сарын дотор багтаан амжуулаарай. 

#8 Сурах урам зориг өгөх хуудас

Яагаад хичээлээ хийх хэрэгтэй вэ? Урам зориг өгч, хүсэл мөрөөдлийг чинь сануулах шалтгаан, сайхан үгсээр нэг хуудсыг дүүргээрэй. 

#9 Хичээлийн тэмдэглэл 

Хичээлийн тэмдэглэлээ ч сонирхолтой, үр өгөөжтэй, өөрт хэрэгцээтэйгээр хөтлөх үү? 

#10 Өөрийгөө хөгжүүлэх хуудас

Энэ хичээлийн жилд өөрийгөө хэрхэн хөгжүүлэхийг хүсэж буйгаа буулгаарай. Хичээлээс гадуурх сонирхолтой үйл ажиллагаа, дадлага ажлын санаа, сонирхдог зүйлс гээд л... 

#11 Дасгалын хуваарь

#12  Долоо хоногийн сурах хуваарь

#13 Ирцийн бүртгэл 

Энэ хичээлийн жил 100 хувь ирцээ бүртгүүлж, урам зоригтойгоор өдөр бүр хичээлдээ явах уу? Багшид бүртгүүлэхээс гадна өөртөө урам өгөх зорилгоор ирцийн бүртгэл хөтлөөрэй. 

#14 Шалгалтуудын жагсаалт

Шалгалт бүрт тусгайлан цаг гарган бэлтгэхийн тулд шалгалтуудын хуваариа гарган хөтлөөрэй. 

#15 Мөнгө санхүүгээ хянах хуудас

Хичээлийн жилдээ мөнгө санхүүгээ удирдахад орлого зарлагаа бүрэн буулгаж, өөртөө шударга хандахад л хангалттай. 

#16 Хадгаламжийн хуудас

Хадгалж байгаа 1000 төгрөгөө ч урамтай гэгч нь хадгалах уу? 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.