Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"TikTok" дээр яг одоо дагавал зохих тайтгарал өгөх амар амгалан 10 хаяг


Шинэ хаягууд дагах уу? Энэ удаа амар амгалан бас гэгээлэг хаягуудыг санал болгож байна. Дараагийн удаа харин сонирхолтой гэмт хэрэг болон аймшгийн аккаунт санал болгоно оо.

1. Old Time Hawkey

Энэ залуугийн бичлэгүүд гарч ирэх болгонд их баярладаг даа. Байгаль дунд, нохойнуудынхаа хамтаар хуучны хэв маяг бүхий тоглоом тоглож, хоол хийж, зөөлнөөр ярьж байгааг нь сонсохоор амар амгаланг мэдрэх шиг болно. 

2.Cole Caetano a.k.a karvetv

Түүний бичлэгүүд сүүлийн үед анхаарлыг минь байнга татах болсон. Учир нь тэр ямар ч үзэлт бас дагагчгүй хэрнээ гайхалтай хүмүүсийг олж бусдад таниулж, тэрхүү хүмүүсийн дагагчдын тоог нэмэхэд тусалдаг. Зарим бичлэгийг нь үзээд уйлах энүүхэнд. Ямар ч дагагч бас үзэлтгүй хэрнээ гайхалтай, эерэг, хайр татам шинэ стриймер болон бусад хүнийг олж нээж, хамтдаа итгэл өгмөөр байвал түүнийг дагаарай.


3. Unwind.worlds

Би ийм төрлийн бичлэгүүдэд яагаад ч юм дуртай. Бороо орж байгаа үдэш аль унтлагын өрөөнд байхыг хүсэх байсан, ямар өөр шинэ гарагт очихыг хүсэж байгаа, аль орчин намайг хамгийн амар амгалан болгож байгаа вэ гэх мэтээр гарч ирж буй бичлэгүүдээс сонголтоо хийж, бас амьдрал яг л кино шиг санагддаг тийм мөчүүдийг хүртэл хуваалцаж байгаа нь үнэхээр тайван амгалан болгодог.

4. zqd2023403

Энэ хэл хугарам нэртэй аккаунт яг үнэндээ танд хайрыг мэдрүүлнэ. Инээдтэй бяцхан хүүхдүүдийн бичлэгийг зураг болгон зурж оруулах бөгөөд хараад инээмсэглэхгүй байна гэж лав үгүй.

5. Hunter Prosper

Танихгүй хүмүүсийн сэтгэл татам бас гунигтай түүхүүдийг таньтай хуваалцана. Бидний нэрийг нь ч мэдэхгүй нэгний нандин түүхийг сонсож, хуваалцах боломж олгодог энэ залуугийн бичлэгүүдийг заавал сонирхоорой.

6. juleko_o

Бодит гэдэгт нь итгэмээргүй сайхан бичлэгүүд энэ хаяг дээр өчнөөн бий. Байгалийн сайхныг мэдэрмээр байвал үзээрэй. Нэг мэдэхэд бүгдийг нь ар араас нь үзээд сууж байх болно.

 

7. Kirill Mist

Бичлэгүүд болон байгалийн зургууд нь үнэхээр үзэсгэлэнтэй.

8. enteryournewreality

Бодит байдлаас тасран өөр ертөнцөд очмоор, одоо байгаа бүхнээс хэсэг сатаармаар байна уу?

9. adventuringbeth

Миний хамгийн дуртай хаягуудын нэг. Английн хөдөө нутгийн гоо үзэсгэлэн, дээрээс нь тэнд яг л 1800-аад оны үед амьдарч буй дүр байдлыг харуулсан зураг бичлэгүүд нь атаархмаар гоё.

10. havefaithinhumans

Хүмүүсийн сэтгэл хөдлөм түүх, сайхан сэтгэлийн үйлдлүүд, нөлөөлөл, итгэл найдварын түүхүүдийг эндээс уншиж, үзэж болно. Хүмүүст итгэх итгэл нэмэгдэх болно.

Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.11.04
Playlist: Өнөөдрийнх шиг ийм л цаснаар сонсож баймаар 10 дуу
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Арванхоёрдугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай
2
Уржигдар
Алдартай оддын унах дуртай LEXUS брэндийн автомашинууд
3
Уржигдар
ХДХВ-ын халдвар: “Залуу зорилтот бүлэг” гэж юу вэ?
санал болгох
1
Уржигдар
ХДХВ-ын халдвар: “Залуу зорилтот бүлэг” гэж юу вэ?
2
Уржигдар
Энэ өвлийг хамтдаа өнгөрөөх дулаахан болзооны 33 санаа
3
3 өдрийн өмнө
Өдөрт дор хаяж 3 удаа хайртай хүнээ үнэрлэх нь стресс намжааж, сайхан амруулдаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.08.11 66.181.183.220

mash goy niitlel baina

0 Хариулах