Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Тэд бидний тухай | Монголоор аялах шилдэг аргууд


"The Telegraph" сайтын нийтлэлч Том О'Мэлли Монголоор аялан, аяллынхаа үеэр олж мэдсэн туршлагаараа "Монголоор аялах шилдэг аргууд" нийтлэл бичсэнийг орчуулан хүргэж байна. 

Монголоор аялах шилдэг аргууд

Монголын домогт уул талаар хэрэн аялах нь ховсдом адал явдал байлаа. Асар уудам эзгүй хээр тал газар нь соёл иргэншилт амьдралд эргэн ирсэн хойно ч сэтгэл эзэмдэх нь гайхалтай. 

Францаас гурав дахин том Монголын ихэнх зам нь байгалийн ногоон хэвээрээ боловч хаашаа ч хамаагүй аялахад их хугацаа шаардана гэсэн үг биш. Дэлхийн сүүлчийн нүүдэлчин соёл ахуй хадгалагдан үлдсэн энэ улсад аяллын тээврээ зөв сонгох нь л их чухал. 

Тэгэхээр энэхүү алслагдсан, бартаат замыг туулах аяллын гарын авлага бидэнд байна. 

Нийслэл хотоос гадагш аялахын тулд танд дөрвөн дугуйт машин хэрэгтэй болно © Cavan Images / Getty Images

Дөрвөн дугуйт машин түрээслэх нь хотоос гарах хамгийн зөв сонголт

Монголын нийслэл Улаанбаатараас гаран сайхан аялахын тулд танд сайн машин хэрэг болох нь гарцаагүй. Зөвхөн Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар ч юм уу нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсон үзэсгэлэнт газруудаар аялахаар төлөвлөөгүй л бол дөрвөн дугуйт сайн машин танд хэрэгтэй. Хатуу ширүүн дэгэн догон ихтэй замаар явахын тулд тав тухтай Toyota Landcruiser болон Орост үйлдвэрлэсэн загварлаг УАЗ-452 машинуудаас Монголд сонгож болно. УАЗ-452 нь хадаас мэт хатуу бартааг ч туулж чадах фургон бөгөөд замын хажууд засварлахад тун хялбар. 

Монголын аялал жуулчлалын дийлэнх нь багцын үнэтэй бөгөөд үүнд тээврийн хэрэгсэл, жолооч, хөтөч зэрэг багтана. Монголын ихэнх жолооч англи хэлгүйг санах хэрэгтэй. Жижиг бүлгийн аялалд ихэвчлэн фургон явах бөгөөд хосын, гэр бүлийн аяллуудад илүү тухтай "жийп" машин хөлөглөж болно. Монголын дулааны аяллын улирал түр зуурын бөгөөд ердүгээр сард ихэвчлэн цас орж, дөрөвдүгээр сараас өмнө хайлж дулаарах нь ховор учир аяллын захиалгаа эрт өгөх хэрэгтэй. 

Туршлагатай аялагч нарт л өөрөө машинаа жолоодохыг зөвлөж байна

Зарим компаниас өөрийн тээврийн хэрэгслийг түрээсэлж болох бөгөөд олон улсын жолооны үнэмлэх танд хэрэг болно. Улаанбаатартай ойрхон аялахаар зориогүй л бол гол гатлах гэх мэт сорилтод бэлэн байгаарай. Алслагдсан бүс нутагт үүрэн телефоны сүлжээ хязгаарлагдмал байдаг тул луужин, цаасан газрын зураг авч явах хэрэгтэй. Хөтөчтэй аялбал тэд танд нутгийнхнаас зам асууж, хаагдсан голыг хэрхэн гатлах, шавраас гарах, элсэн цөлд хүрэх зэрэгт тусалж чадна. Говийн алслагдсан бүсээр аялахдаа дор хаяж хоёр тээврийн хэрэгсэлтэй аялж, нэмэлт түлшний сав, хоёр дугуй зэргийг нөөцлөх хэрэгтэй. 

Аяллаа төлөвлөхдөө сэтгэл хөдлөлөөр төлөвлөх хэрэггүй ээ. Бэлчээрийн газарт дээд хурд 40-50 км цагаас хэтрэх нь ховор шүү. 

Говийн элсэн цөл © SinghaphanAllB / Getty Images

 Морь, тэмээ, сарлаг унан  гайхалтай аяллыг бүтээгээрэй

Монголчууд хатуу морин дэлэн дээрээ Монголын эзэнт гүрнийг бий болгосныг сана. Архангай, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгуудад олон аяллын газрууд морь унуулдаг. Тэрхийн цагаан нуураас Хөвсгөл нуур хүртэлх хоёр долоо хоногийн турш 300 км зайг мориор туулах аялал их алдартай. Мөн Хонгорын элс, Онгийн хийд зэрэг газраар говийн элсэн цөл дундуур тэмээгээр алхаж болно. 

Автобусаар "удаан аялал" хийж ч болно

Улаанбаатараас хүссэн аймаг руугаа 40 хүний суудалтай автобусаар аялж болно. Орон нутгийн фургоноор аялах нь мартагдашгүй туршлага болж мэдэх ч олон аялагч, овоолсон ачаатай хамт чихэлдэнэ гэдгээ бодолцоорой. 

Улаанбаатараас баруун аймгууд руу газраар 36 цаг явах тул нисэх нь хамгийн тохиромжтой © Tuul & Bruno Morandi / Getty Images

Баруун аймгууд руу ниссэн нь дээр

Каках бүргэдчид, мөнх цаст оргилуудаараа алдартай Монголын баруун аймгууд нь Төв Азийн хамгийн шилдэг аяллын маршрут юм. Улаанбаатараас 36 цагийн зайтай тул аялагчид ихэвчлэн нислэгээр зорчих аж. Улаанбаатарыг Өлгий, Ховд хот, Улаангом, Улиастай зэрэг баруун зүгт холбосон Аэро Монголиа, Хүннү Эйр гэсэн хоёр авиа компани дотоодод нислэг үйлдэнэ. Мөн урд зүгт Даланзадгад, зүүн зүгт Чойбалсан чиглэлд улирлын чанартай нислэг бий. 

Зуны оргил ачааллын үеийн нислэгийг урьдчилан захиалах боломжтой бөгөөд аравдугаар сарын Бүргэдийн баяраар нислэг хоёр дахин үнэтэй байдгийг анхаар. 

Монголын галт тэрэг аялагчдад хязгаарлагдмал байдаг шүү

Монголын төмөр зам хойд зүгийг урагш холбох бөгөөд Транс-Монголын төмөр замын Москва, Бээжингийн хоорондох хэсгээс бүрдэнэ. Гадаадын тасалбар захиалга нь гадны жуулчдад хаалттай байхтай бид таарсан шүү. Улаанбаатараас урагш Сайншанд явж, аргаль хонины өлгий нутаг гэгддэг Их нартын байгалийн нөөц газраар мориор аялан, цааш говь орох боломжтой. Улаанбаатар болон Монголын гурав дахь том хот Эрдэнэтийн хооронд өдөр бүр шөнийн галт тэрэг явдаг. 



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Гурван жилийн дараа дэлгэцнээ эргэн ирсэн жүжигчин Жан Ги Ён
2
2 цагийн өмнө
Цаг хэмнэх шалгарсан 6 арга
3
3 цагийн өмнө
Байгальд нүцгэн зургаа даруулсан түүхэн гэрэл зургууд
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.