Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Рэвью: "Mxrningstar" хамтлаг анхны дуугаараа хүсэл тэмүүллээ тунхагласан гэлтэй

Шүүмжийг бичсэн: А.Амармэнд


Монголын хөгжмийн ертөнцийн нэг шинэ давалгаа цар тахал өвчинтэй бараг зэрэгцэн эхэлсэн. Bekatrina, 290, 168, BLMD, Silhouette Tuesday зэрэг янз бүрийн урсгал чиглэлийн олон сонирхолтой уран бүтээлчид энэ үед зэрэг шахам сонсогчидтой учирсан. Энэ давалгааны нэг сонирхолтой дүр нь Mxrningstar. 

Анх Morningstar нэрийн доор хөнгөн гунигтай ч залуу насны дэврүүн мэдрэмжээ гээгээгүй, аялгуулаг рэп дуунуудаар хөгжим сонирхогчид дунд танигдаж эхэлсэн Б.Аззаяа удалгүй амьд хөгжмийн шидэнд автаж, хамтлагтай болсноор Mxrningstar-ийн түүх эхэлжээ. Энэхүү рэпээс амьд хөгжим рүү хийсэн шилжилт нь түүнд хүчирхэг хоолойгоо бүрэн дүүрэн ашиглах боломж нээн өгснийг нь өмнөх хугацаан дахь амьд тоглолтууд нь батлан харуулдаг. Эсвэл дотоод мэдрэмжээ бүрэн дүүрэн нээх гэж хэлж ч болох байх.

Тэгвэл 3 жил орчим бэлтгэгдсэний эцэст Mxrningstar хамтлагаараа бүтээсэн анхны дуу болох “Үүрнээсээ чи”-г өнгөрсөн пүрэв гарагт цацаж, хөгжим сонирхогчдын хүлээлтэд хариу барилаа. Шинэ дуу хүлээж байсанчлан дуучин Б.Аззаяагийн хүчирхэг хоолой, өөрийн гэсэн хэв маягтай, оргилсон дэврүүн бөгөөд сүнслэг гэмээр үгс, эрчимтэй динамик хөг аялгуунаас бүтжээ. Анх эмэгтэй хүн, түүнд татагдах сэтгэлээс үүдсэн ч бүтэх явцад илүү сүнслэг гэмээр дуу болсон хэмээн хамтлагийн гишүүд анхны дууныхаа түүхийг хуваалцсан юм. 

“Үүрнээсээ чи гараад ирээч Хүслээс чинь цааш хамт нисье” гэх үгс нь тэд анхны дуугаараа дамжуулан хүсэл тэмүүллээ тунхагласан гэлтэй. Хөгжим сонирхогчийн хувьд аялгуу хөгжмийн найруулгын хувьд өөрсдийн гэсэн хэв маяг, шинэлэг байдлаар дутсан мэдрэмж төрснийг онцлох ёстой бизээ. Цаашид хөг аялгууны хувьд өөрсдийн гэсэн ондоошил, хэв маягийг бий болгохгүй бол дараагийн RecOn болох вий гэсэн айдас төрсөн. Гэхдээ мэдээж энэ залуу хамтлагт өсөж, хөгжих хангалттай их цаг хугацаа буй. Ямартай ч тэд үүрнээсээ нислээ, хаа хүртэл нисэхийг нь цаг хугацаа бидэнд харуулах бизээ. Нислэгт нь амжилт хүсье!

Шүүмжийг бичсэн: А.Амармэнд

Гэрэл зургийг: Bilguun Narmandakh (Hiroshi)

Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.12.06
Устаж үгүй болсон хэмээгдэж байсан сохор номин 87 жилийн дараа гарч ирэв
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
"Washington Post", "New York Times" дуучин Энжигийн "Улаан" цомгийг 2023 оны шилдэг цом...
2
2023.12.02
Арванхоёрдугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай
3
2023.11.30
Лиса, Арно хоёр хөлбөмбөг үзжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
2024 оны өнгөтэй танилц: "Peach Fuzz"
2
3 өдрийн өмнө
Эрчүүд дунджаар 88 өдөрт, эмэгтэйчүүд 134 өдөрт "чин сэтгэлээсээ" дурладаг
3
4 өдрийн өмнө
QUIZ: Та 2023 онд хэр ҮР БҮТЭЭЛТЭЙ байсан бэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
5
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.