UBLife Logo
Newsfeed

Эерэг мэдээ | Наймдугаар сард дэлхий дахинд өрнөсөн 8 эерэг үйл явдал

Г.Сүрэн
Г.Сүрэн
Эерэг мэдээ | Наймдугаар сард дэлхий дахинд өрнөсөн 8 эерэг үйл явдал

Улиран өнгөрч буй сард дэлхий дахинд өрнөсөн эерэг сайхан үйл явдлуудыг хүргэе. 

#1 "Lego" компани брайль үсэгтэй анхны лего тоглоомуудыг үйлдвэрлэж эхэллээ. Таван өнгийн 287 өөр дүрстэй лего тоглоом харааны бэрхшээлтэй хэрэглэгчдэд ийнхүү хүрч байна. 

#2 Эквадорчууд Амазон дахь тусгай хамгаалалттай байгальд газрын тосны олборлолт явуулахыг тууштай эсэргүүцсэний эцэст бүрэн зогсоож чадлаа. 

#3 Шинэ Зеланд улс хуванцар баглаа боодлыг хүнсний дэлгүүрт ашилахыг хориглосон анхны улс боллоо. Ингэснээр жилд 150 сая гаруй дахин боловсруулах боломжгүй хуванцар хаягдал гаргахаас сэргийлж чадлаа. 

#4 Хүний шүд бага насанд нэг удаа унан ахин ургаад насан туршид ахин ургадаггүйг бид мэднэ. Тэгвэл дэлхийн бүхий л шүдний эмч нарын "шүд ургуулах" мөрөөдлийг Японы шүдний эмч нар амжилттай судалж, 2024 он гэхэд клиник судалгааны үр дүн гарч эхлэхийг мэдээллээ.

#5 Зимбабве улс иргэдийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах зорилгоор сэтгэл засалчаар бэлтгэгдсэн эмээ нартай хамт гадаа сандалд суунгаа сэтгэлээ нээн ярилцах шинэ хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нь үр дүнгээ өгч байгааг мэдээллээ.

#6 АНУ-д 60 сая гаруй тоо толгой байсан зэрлэг бизон үхэр сүүлийн 100 жилд 300 хүрэхгүй болтлоо ховордоод байсан бол сүүлийн тооллогоор 31 мянга болон өслөө. 

#7 Нохой муурын хүнд үзүүлэх сайхан нөлөөний талаарх судалгаа нэмэгдсээр байна. Өдөрт 5-20 минут л нохой муураа эрхлүүлэхэд хүний стрессийн хэмжээ багасаж, сэтгэл гутралаас сэргийлж чадахыг Виржиниагийн их сургуулийн судлаачид баталлаа. 

#8 Өдөрт 10 мянган алхам алхах нь эрүүл мэндэд тустай талаар судалгаа уншиж байсан байх. Тэгвэл заавал 10 мянга гэлтгүй дор хаяж 4000 алхам алхах нь л эрүүл мэндэд эергээр нөлөөлдөг болохыг шинэ судалгаагаар тогтоожээ.  Долоон жилийн хугацаанд 200 мянган хүнд явуулсан судалгаагаар өдөрт 4000 хүртэл алхам алхдаг хүмүүсийн сэтгэл зүйн байдал тогтвортой, аливаа хүнд өвчлөлгүй байжээ. 

Эх сурвалж: Happy Broadcast

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.