UBLife Logo
Newsfeed

УДБЭТ-ын уран бүтээлчид Төв талбайд “Сонгодог Жаран” гала концерт толилуулна

Г.Сүрэн
Г.Сүрэн
УДБЭТ-ын уран бүтээлчид Төв талбайд “Сонгодог Жаран”  гала концерт толилуулна

УДБЭТ-ын  хамт олон  түүхт 60 жилийн ойн арга хэмжээгээ “Сонгодог Жаран” гала концертоор эхлүүлэх гэж байна. УДБЭТ нь 1963 оны тавдугаар сарын 15-ны өдөр П.И.Чайковскийн "Евгений Онегин" дууриар хөшгөө нээснээс хойш эдүгээ жаран жилтэйгээ золгож буй. Анх Улсын Хөгжимт Драмын Театраас 1963 онд Дуурь Бүжгийн Улсын Театр болон өрх тусгаарласнаар одоогийн Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр байгуулагдсан түүхтэй.

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр нь 1963 оноос хойш 60 жилийн турш өнөөдрийг хүртэл дэлхийн томоохон театруудын тайзнаа тоглогддог олон арван сонгодог бүтээл болон үндэсний бүтээлүүдээ үзэгчдийн хүртээл болгож урын сангаа баяжуулсаар ирсэн. УДБЭТ-ын хамт олон ойн хүрээндээ нэгэн жарны түүхийг өгүүлсэн олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж, ойн арга хэмжээгээ ”Сонгодог Жаран” гала концертоор ийн эхлүүлэх гэж байна.  

Тоглолт 2023 оны есдүгээр сарын 09-ны 20.00 цагт Төв талбайд болох юм. Эрхэм үзэгчид та бүхнийг 60 жилийн түүхтэй УДБЭТ-ын хамт олонтой нэгэн оройг хамт өнгөрүүлэхийг урьж байна. Ийнхүү 60 жилийн түүхтэй сонгодог театрын ойн арга хэмжээ эхэлж байгаа бөгөөд аравдугаар сарын 15-ныг хүртэл та бүхэнтэйгээ олон гайхамшигт арга хэмжээгээр уулзах болно. 

Сонгодог урлагийг дэмжин хамтран ажилладаг, үнэнч хамтрагч, хэрэглэгчиддээ УДБЭТ-ын хамт олны нэрийн өмнөөс 60 жилийн ойн баярын мэнд хүргэе.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.