Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Английн шигшээ хөлбөмбөгийн 600 тоглолтод хожсон Европын анхны баг боллоо


Английн шигшээ баг өчигдөр Шотландын багтай нөхөрсөг тоглолтыг хийж, 3:1-ээр хожжээ.

Эл тоглолт Шотланд, Английн багуудын анхны учрааны 150 жилийн ойд зориулагджээ. Тэд энэ тоглолт болсон өдрөөс 150 жил 286 хоногийн өмнө буюу 1872 оны 11-р сарын 30-нд анх удаа хоорондоо хөлбөмбөгөөр өрсөлдөж байв.

Шотландын шигшээ 2023 он гарснаас хойш Европын АШТ-ий урьдчилсан шатны таван тоглолтодоо дараалан хожоод байсан юм. Тэд 2023 онд анх удаа хожигдсон нь энэ. Харин Английн шигшээ 2023 он гарснаар хожигдол гээчийг мэдрээгүй явна.

Тоглолтын эхний хагаст Фил Фоден, Жуд Беллингхэм нар гоолдсон. Харин хоёрдугаар үеийн эхэнд Харри Магуайрыг талбайд оруулахад тэрээр 67 дахь минутад авто гоолыг оруулж, тоглолтын үр дүнг ойртуулах нь тэр. Гэсэн ч Жуд Беллингхэмийн дамжуулалтаар Харри Кэйн 81 дэх минутад гоолдож, улмаар тэд 3:1-ээр ялалт байгуулсан юм.

Өнгөрсөн долоо хоногт Украины эсрэг тоглохдоо шигшээ багийнхаа төлөөх анхны гоолоо оруулсан Кайл Уолкер эхний гоолын дамжуулалтыг Фоденд өгөв. Эхний гоолоос гурван минутын дараа Энди Робертсоны дутуу цэвэрлэсэн бөмбөгийг Жуд Беллингхэм хаалга руу цохиж, хоёр дахь гоолыг оруулсан.

Өдгөө 20 настай Жуд Беллингхэм энэ улирлын эхний зургаан тоглолтодоо найман гоол оруулаад байна.

Улмаар Англичүүд хөлбөмбөгийн 600 тоглолтод ялсан Европын анхны улс боллоо. Мөн Беллингхэм 1979 оноос хойш Шотландын шигшээгийн эсрэг гоол оруулж, гоолын дамжуулалт өгсөн анхны Англи тоглогч болсон юм.

Хамгийн их уншилттай
1
Уржигдар
МУГЖ С.Жавхлангийн тоглолт монголчуудыг бүх нийтээр нь “огшоож” буйг батлах 15 пост
2
2023.09.08
Энэ зун Монголоор аялсан гадаад влоггеруудын хамгийн "үзүүштэй" 18 бичлэг
3
2023.09.26
Ганцаардлаа нуух гэж чимээгүйхэн хичээж буй хүний 9 шинж
холбоотой мэдээ
1
16 минутын өмнө
Английн шүүгчид Ливерпүүл-Тоттенхэмийн тоглолтод алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөв
2
1 цагийн өмнө
Дэлхийн хошой аварга Ц.Батцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
3
2 цагийн өмнө
Б.Чинзориг Азийн наадмаас хүрэл медалийн болзол хангалаа
санал болгох
1
1 цагийн өмнө
Онцлох уран бүтээлч: "Teresa in The Moon" хамтлаг
2
2 цагийн өмнө
Намрын навчсыг мэдэрч, дурсамж бүтээх болзооны 11 санаа
3
3 өдрийн өмнө
Японы 65-аас дээш насны өвөө нар нийлэн "хөвгүүдийн" хамтлаг байгуулжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.