Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Аргентиний шигшээ Мессигийн эзгүйд Боливийг 3:0-ээр хожлоо


Аргентиний шигшээ 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатнаа Боливийн багтай тоглохдоо багийн ахлагч Лионел Мессиг амраасан ч, 3:0-ээр хожив.

Мессиг эзгүйд 35 настай Анхель Ди Мария багийн ахлагчийн туузтай талбайд гарч, улмаар эхний хагаст хоёр гоолын дамжуулалт өгч, гялалзсан юм. Харин гоолуудыг Энцо Фернандес, Николас Тагляфико, Николас Гонзалес нар оруулав.

Эл тоглолт явагдсан Ла Пас хот далайн түвшнээс дээш 3625 метрийн өндөрт оршдог агаад дэлхийн хамгийн өндөрлөг нийслэл хот билээ.

Тиймээс тус хотод зочилсон тоглогчдод толгой эргэх, толгой өвдөх, амьсгал давчдах гэх мэт олон асуудал тулгардаг агаад Аргентинчүүд ч үүнийг тооцоолж хүчилтөрөгчийн хоолойнуудыг бэлдээд байв.

Мөн Боливийн баг 14 жилийн өмнө Аргентиныг талбайдаа 6:1-ээр хожиж байсан түүхтэй. Тэр үед Месси гарааны бүрэлдэхүүнд тоглож, Ди Мария сэлгээгээр орж ирээд зургаан минутын дараа улаан хуудсаар торгуулж байв.

Гэхдээ энэ удаад Аргентинчууд бүрэлдэхүүндээ Мессиг багтаагаагүй агаад түүнийг сэлгээнд ч суулгалгүй, бүрэн амраасан юм. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт Эквадорын хаалганд хожлын гоолыг оруулсан билээ.

Аргентиний шигшээ баг сүүлийн 49 тоглолтодоо ердөө ганцхан хожигдсон. Тэр нь өнгөрсөн оны ДАШТ-ий эхний учраа Саудын Арабт ялагдсан тоглолт юм.

Бразил сүүлийн минутад гоолдож, Перуг 1:0-ээр хожсоноор Аргентиний адил зургаан оноотойгоор ДАШТ-ий урьдчилсан шатнаа Өмнөд Америкийн бүсийг тэргүүлж байна.

2026 оноос хөлбөмбөгийн ДАШТ-д анх удаа 48 баг оролцоно. Ингэснээр Өмнөд Америкийн бүсээс зургаан баг шууд эрхээ авч оролцох бол мөн нэг баг плей-оффын тоглолт хийх юм.

Хамгийн их уншилттай
1
Уржигдар
МУГЖ С.Жавхлангийн тоглолт монголчуудыг бүх нийтээр нь “огшоож” буйг батлах 15 пост
2
2023.09.08
Энэ зун Монголоор аялсан гадаад влоггеруудын хамгийн "үзүүштэй" 18 бичлэг
3
2023.09.26
Ганцаардлаа нуух гэж чимээгүйхэн хичээж буй хүний 9 шинж
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Дэлхийн хошой аварга Ц.Батцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2
1 цагийн өмнө
Б.Чинзориг Азийн наадмаас хүрэл медалийн болзол хангалаа
3
2 цагийн өмнө
Монголын 3х3-ийн шигшээ багууд Азийн наадмаас мөнгө, хүрэл медаль хүртлээ
санал болгох
1
1 цагийн өмнө
Онцлох уран бүтээлч: "Teresa in The Moon" хамтлаг
2
1 цагийн өмнө
Намрын навчсыг мэдэрч, дурсамж бүтээх болзооны 11 санаа
3
3 өдрийн өмнө
Японы 65-аас дээш насны өвөө нар нийлэн "хөвгүүдийн" хамтлаг байгуулжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.