Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Харри Магуайрын ээж: Хүүг маань дооглож, доромжлохыг би хүлээн зөвшөөрөхгүй


Хөлбөмбөгчин Харри Магуайрын ээж хүүгийнхээ нүүр тулж буй хүчирхийлэл хэмжээ хязгаараас хальсан "гутамшигтай" бөгөөд "хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэж мэдэгдлээ.

Английн шигшээ баг болон "Манчестер Юнайтед" клубийн хамгаалагчийн удаа дараагийн алдааг олон нийтийн сүлжээгээр шүүмжлэх хандлага ихэд дэлгэрсэн төдийгүй бүр түүнийг шоолж, элэглэн дооглох нь хаа сайгүй түгээмэл болсон билээ. 

Английн шигшээ баг гурван өдрийн өмнө Шотландын багтай нөхөрсөг тоглолтыг хийхэд Магуайр авто гоол оруулсан бөгөөд тухайн үед Английн шигшээ багийн дасгалжуулагч Гарет Саутгейт хөгжөөн дэмжигчдийн хандлагыг "инээдтэй байлаа" гэж тодорхойлсон юм.

Харин Магуайрын ээж инстаграм дээрээ "Ямар ч хөлбөмбөгчинд өсөлт, уналтын үе гэж байдгийг ойлгож байна, гэхдээ Харригийн хүлээн авсан доромжлол бол "хөлбөмбөг"-өөс хамаагүй хальсан зүйл. Хүчирхийлэл хөлбөмбөгөөс ямагт хол байсан юм шүү" гэжээ. 

Магуайр 2018 оны ДАШТ-ий хагас шигшээ, "Евро 2020" тэмцээний финалд шалгарсан Английн шигшээгийн гол тоглогч байсан бөгөөд Юнайтедын ахлагчаар хүртэл сонгогдсон ч удаа дараагийн бүтэлгүйтлээсээ үүдэн клубтээ гарааны байр сууриа алдаж, бүр ахлагчийн туузаа ч шилжүүлэхэд хүрсэн билээ. 

Магуайрын ээж "Ирээдүйд ямар ч эцэг эх, тоглогчид, ялангуяа залуухан охид, хөвгүүд ийм зүйл даван туулаасай гэж хүсэхгүй байна. Энэ бол хэвийн зүйл биш. Миний хүү, асар том зүрхтэй, оюун санааны хувьд хүчирхэг учраас үүнийг даван туулж чадна, гэхдээ бусад хүмүүс ийм хүчирхийллийг даван туулж чадахгүй байж мэднэ. Би хэнийг ч ийм хүчирхийлэлд битгий өртөөсэй гэж хүсч байна" гэжээ.

Хамгийн их уншилттай
1
Уржигдар
МУГЖ С.Жавхлангийн тоглолт монголчуудыг бүх нийтээр нь “огшоож” буйг батлах 15 пост
2
2023.09.08
Энэ зун Монголоор аялсан гадаад влоггеруудын хамгийн "үзүүштэй" 18 бичлэг
3
2023.09.26
Ганцаардлаа нуух гэж чимээгүйхэн хичээж буй хүний 9 шинж
холбоотой мэдээ
1
12 минутын өмнө
Английн шүүгчид Ливерпүүл-Тоттенхэмийн тоглолтод алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөв
2
1 цагийн өмнө
Дэлхийн хошой аварга Ц.Батцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
3
2 цагийн өмнө
Б.Чинзориг Азийн наадмаас хүрэл медалийн болзол хангалаа
санал болгох
1
1 цагийн өмнө
Онцлох уран бүтээлч: "Teresa in The Moon" хамтлаг
2
2 цагийн өмнө
Намрын навчсыг мэдэрч, дурсамж бүтээх болзооны 11 санаа
3
3 өдрийн өмнө
Японы 65-аас дээш насны өвөө нар нийлэн "хөвгүүдийн" хамтлаг байгуулжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.