Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Онцлох эвент | Өнгө будгаар үзэл бодлоо илэрхийлэх “Ил.эр.хий.Хэл” өдөрлөг


Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхдээ заавал чанга яригчаар уран илтгэх бус, үйл хөдлөл, зураг дүрслэл, дуу авиа, загвар дизайн өнгө гээд ямар ч хэлбэрээр нийгэмд хүргэж болохыг таниулах зорилготой “Ил.эр.хий.Хэл” өдөрлөг маргааш буюу есдүгээр сарын 16-нд 12:30 цагаас УДЭТ-ийн өмнөх талбайд зохион байгуулагдах гэж байна. 

Дэлхийн ардчиллын өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй тус өдөрлөгт ирсэн эхний 50 хүн дурын өнгийн футболкыг сонгоод, түүн дээрээ  зориулалтын будаг, үзэг ашиглан илэрхийлэхийг хүссэн санаагаа буулгах боломжтой. Энэ нь иргэдийн дуу хоолойг хүргэх нэг хэлбэрийг нийгэмд танин мэдүүлэхээс гадна өөрийн гараар урласан ганцхан хувь бүтээлтэй болох боломжийг оролцогчдод олгож байгаа юм.

Иргэд өөрсдийн итгэл үнэмшлээр сонгосон төлөөллөөрөө дамжуулан төр барих эрхээ эдэлж, улс төрийн аливаа шийдвэрт үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, тайван жагсаал цуглаан хийх зэргээр оролцоотой байх нь ардчиллын үнэт зүйл билээ. 

Гэвч үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө айдас дарамтад автуулж, залхаан цээрлүүлж, эрүүдэн шүүх зэргээр ардчиллын амин сүнсийг устгах гэсэн оролдлогууд дэлхийн улсуудад гарсаар байна. 

Таныг үгээ залгиж, үзэл бодлоо илэрхийлэхээс зайлсхийх бүрт өөр нэгэн захиалгат дуу хоолой “ард түмэн” гэх нэр барьж бодит мэдээллээс холдуулж байдгийг санаарай. 

2007 оноос эхлэн НҮБ-аас ардчиллын үнэт зүйлийг тунхаглаж, хамгаалах зорилгоор жил бүрийн есдүгээр сарын 15-нд “Ардчиллын өдөр” тэмдэглэхээр зарласан. Энэ жилийн хувьд “Дараагийн үеэ чадавхжуулах нь” уриан дор хөгжиж буй шинэ ертөнцөд залуучууд дуу хоолойгоо өргөх нь чухлыг сануулан тэмдэглэж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш "Олон нийтийн хэлэлцүүлгийг хордуулж, нийгмийн бүлгүүдийг туйлшруулан, нийгмийн институтүүдэд итгэх итгэлийг алдагдуулж байгаа ташаа мэдээлэл, хуурамч мэдээлэл түгэж байгааг буруутгаж байна” гэдгээ онцлон хэлсэн. 

Хуурамч, ташаа мэдээллийг зохион байгуулалттай түгээж бодит, зөв, чанартай мэдээллийг иргэдээс төөрөгдүүлснээр тэдний оролцоог хумьж, хяналтгүй төрийн үйл ажиллагаа авторитари дэглэм рүү чиглэсээр байгаа нь зөвхөн Монгол улсад бус, дэлхийн олон улсад нүүрлэж буй аюул юм.

Хамгийн их уншилттай
1
Уржигдар
МУГЖ С.Жавхлангийн тоглолт монголчуудыг бүх нийтээр нь “огшоож” буйг батлах 15 пост
2
2023.09.08
Энэ зун Монголоор аялсан гадаад влоггеруудын хамгийн "үзүүштэй" 18 бичлэг
3
2023.09.26
Ганцаардлаа нуух гэж чимээгүйхэн хичээж буй хүний 9 шинж
холбоотой мэдээ
1
31 минутын өмнө
Онцлох уран бүтээлч: "Teresa in The Moon" хамтлаг
2
1 цагийн өмнө
Намрын навчсыг мэдэрч, дурсамж бүтээх болзооны 11 санаа
3
Уржигдар
МУГЖ С.Жавхлангийн тоглолт монголчуудыг бүх нийтээр нь “огшоож” буйг батлах 15 пост
санал болгох
1
31 минутын өмнө
Онцлох уран бүтээлч: "Teresa in The Moon" хамтлаг
2
1 цагийн өмнө
Намрын навчсыг мэдэрч, дурсамж бүтээх болзооны 11 санаа
3
3 өдрийн өмнө
Японы 65-аас дээш насны өвөө нар нийлэн "хөвгүүдийн" хамтлаг байгуулжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.