UBLife Logo
Newsfeed

Дэлхийн хамгийн хачирхалтай хоол: Хятадын хүлхээд хаядаг "чулуун" хоол

Г.Сүрэн
Г.Сүрэн
Дэлхийн хамгийн хачирхалтай хоол: Хятадын хүлхээд хаядаг "чулуун" хоол

Дэлхийн хамгийн хатуу хоолыг чулуугаар хийдгийг та мэдэх үү? Хятадын уламжлалт аргаар чулууг олон төрлийн амтлагчаар шарж хууран боловсруулан хийдэг хоол трэнд болж, дэлхий нийтийг гайхшируулж  байна. Хятадын Хубэй мужаас гаралтай энэхүү хоолыг идэхийн тулд чулууны гадрыг сорон хүлхэж, мөлгөр чулууг нь хаях зориулалттай гэнэ. Хоолыг "хүлхээд хаях" буюу "suodiu" гэж нэрлэдэг гэнэ. 

Хятадын гудамжны хоолны соёлын нэг хэсэг болсон энэхүү хоолыг мах шарж буй мэт тос сармис, олон төрлийн цуу, чинжүүтэй холин хуурснаар өвөрмөц амттай болдог байна. Тогооч нар үйлчлүүлэгчийн хүсэлтээр өөр өөр амтаар хуурч өгөх бөгөөд нэг таваг нь 16 юань үнэтэй. 

Эрт дээр үед хятад завьчид бараа тээврээ ачиж явахдаа эрэг дунд гацаж, хоол хүнсгүйгээс энэхүү чулуун хоолыг бодож олсон гэх яриа байдаг гэнэ. 

Эх сурвалж: CNN

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
2
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.