Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Мохамед Салах Премьер лигт хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн Африк тоглогч боллоо


Премьер лигийн тавдугаар тойрогт Ливерпүүл клуб Вулверхэмптоны талбайд зочлон тоглолоо. Эхний тойрогт Челситэй тэнцсэнээс хойш гурав дараалан хожоод байсан Ливерпүүлийн хаалганд Өмнөд Солонгосын хөлбөмбөгчин Хэ-Чан Хванг гоолдсоноор зочид түлхүү довтолж тоглох болов.

Энэ нь ч үр дүнгээ өгч хоёрдугаар хагаст Коди Гакпо, Энди Робертсон нар гоолдсон бол Уго Буэно авто гоол оруулснаар Ливерпүүл 3:1-ээр хожлоо.

Тус тоглолтод хоёр гоолын дамжуулалт өгсөн Мохамед Салах Премьер лигт хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн Африк тоглогч болов. Түүнээс өмнө эл амжилтыг Рияд Махрез 61 гоолын дамжуулалт өгсөн үзүүлэлтээр эзэмшиж байсан ч харин Саудын Араб руу явсаныхаа дараахан Салахад гүйцэгдлээ. 

Салах Премьер лигийн 236 тоглолтод оролцохдоо 141 гоол оруулж, 63 гоолын дамжуулалт өгөөд байна. Ялангуяа "Ливерпүүл"-ийн төлөө Премьер лигийн 223 тоглолтод оролцохдоо 200 гоол (139 гоол, 61 гоолын дамжуулалт)-д шууд оролцоод буй. Гагц Тьерри Анри л энэ тэмцээнд нэг багийн төлөө түүнээс цөөн тоглолтод (Арсеналын төлөө 206 тоглолтод) 200 гоол бүтээсэн байдаг.  

Ливерпүүл клуб одоогоор Манчестер Сити, Тоттенхэм багуудын ард Премьер лигийн гуравдугаар байрт бичигдэж байна. 

 

Хамгийн их уншилттай
1
Уржигдар
МУГЖ С.Жавхлангийн тоглолт монголчуудыг бүх нийтээр нь “огшоож” буйг батлах 15 пост
2
2023.09.08
Энэ зун Монголоор аялсан гадаад влоггеруудын хамгийн "үзүүштэй" 18 бичлэг
3
2023.09.26
Ганцаардлаа нуух гэж чимээгүйхэн хичээж буй хүний 9 шинж
холбоотой мэдээ
1
11 минутын өмнө
Английн шүүгчид Ливерпүүл-Тоттенхэмийн тоглолтод алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөв
2
1 цагийн өмнө
Дэлхийн хошой аварга Ц.Батцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
3
2 цагийн өмнө
Б.Чинзориг Азийн наадмаас хүрэл медалийн болзол хангалаа
санал болгох
1
1 цагийн өмнө
Онцлох уран бүтээлч: "Teresa in The Moon" хамтлаг
2
2 цагийн өмнө
Намрын навчсыг мэдэрч, дурсамж бүтээх болзооны 11 санаа
3
3 өдрийн өмнө
Японы 65-аас дээш насны өвөө нар нийлэн "хөвгүүдийн" хамтлаг байгуулжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.