UBLife Logo
Newsfeed

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Rise хөтөлбөр, INSPIRE me, Сонгодог үдэш

Г.Сүрэн
Г.Сүрэн
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Rise хөтөлбөр, INSPIRE me, Сонгодог үдэш

Намрын улирал шинэ бүхний эхлэл байдаг. Тэгвэл хичээлийн шинэ жилдээ элсээд буй оюутнуудад зориулсан болон өөрийгөө хөгжүүлэх олон гоё хөтөлбөр эвент зарлагджээ. Сонгодог хөгжмийн тоглолт, жазз үдэш, шинэхэн үзэсгэлэнгүүдээр ч энэ намраа чимээрэй! 

Цаг агаарын мэдээллээс харвал үүлэрхэг дулаахан, бага зэрэг бороотой өдрүүд биднийг хүлээж байна. 

ЭВЕНТ 

"Rise" шинэ оюутны хөгжлийн хөтөлбөр 2023

Хэзээ: 9 сарын 23 

Хаана: UG Palace 

ХААН Банк сангаас тав дахь жилдээ шинэ оюутан чамд л зориулан "Rise" хөтөлбөрийг зарлаад байна. Эвентийн үеэр хүсэл мөрөөдлөө бодит болгоход туслах мэдлэг мэдээллийг олж авахаас гадна үе тэнгийн 1000 оюутан залуус болон залуу панелистуудтай танилцан хамтдаа суралцаарай. Хувь хүний хөгжил, сурах арга барил, эрүүл мэндийн үйлчилгээ, нийтийн тээвэр, тэтгэлэг зэрэг бүхий л мэдээллийг нэг дороос авах боломжтой бүүтүүд ажиллаж бүхий л мэдээллээр чамайг цэнэглэх болно. "Rise" хөтөлбөрт ЭНД  дарж яг одоо бүртгүүлээрэй. 

Inspire me festival 2023

Хэзээ: 9 сарын 23 

Хаана: White Rock Center 

Их Британид суралцах, Чевнинг тэтгэлэгт хамрагдах, IELTS оноо авах, оюутны виз мэдүүлэх гээд л Их Британид суралцах хүсэл мөрөөдөл зорилготой хэн бүхний заавал очих эвент зарлагдлаа. Их Британийн Элчин сайдын яам танд хэрэгцээтэй бүх мэдээллийг үнэ төлбөргүй олгох болно гэхээр гоё байгаа биз? 

Цагаан идээний соёл 

Хэзээ: 9 сарын 22

Хаана: Байгалийн түүхийн музей 

Монголчуудын нүүдлийн өв соёлын 5000 жилийн түүхийг танин мэдэх аяллаар нүүдэлчдийн сүү, цагаан идээний өвөрмөц ба эртний түүхийн жимээр аялж, монголчуудын цагаан идээний гайхамшигт өв соёлыг орчин цагт эрдэмтэд хэрхэн судалж байгаатай танилцаарай. 

ХӨГЖИМ 

Сонгодог үдэш

Хэзээ: 9 сарын 22

Хаана: Улсын Филармони

Энэ үдэш нэрт хөгжмийн зохиолч М.Равел, А.Дворак, А.Арутюнян, Ж.Сук нарын сонгодог уран бүтээлийг Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн уран бүтээлчид толилуулах болно.

Khuslen and The Fellowship Band live at Fat Cat!

Хаана: Fat Cat Jazz Club

Хэзээ: 9 сарын 19,20

Намрын сэрүүхэн үдэш зүрх сэтгэлээ жазз хөгжмийн эгшгээр дулаацуулан, Хүслэн ба түүний хамтлагийн яруу хөгжмийн аялгууг мэдрээрэй. 

Каrmantic - Evaporate MMXXIII 

Хаана: Kami Club

Хэзээ: 9 сарын 23

Блак метал төрлөөр уран бүтээлээ хүргэн залууст танигдсан KARMANTIC хамтлаг энэ үдэш зочин хамтлаг уран бүтээлчдийн хамт 4 цагийн турш та бүхнийг "солиоруулах" болно. 

КИНО 

Франц оройн зоогтой кино үзвэр

Хэзээ: 9 сарын 21

Хаана: Bites Ulaanbaatar

Франц соёлын арга хэмжээгээр франц хоол амтлан, францын шилдэг кино бүтээлийг үзвэл гоё биш гэж үү?

 

"Монголын кино дэлхийд гарах боломж" чуулга уулзалт

Хэзээ: 9 сарын 25-26

Хаана: Өргөө IMAX

Чуулга уулзалтаар олон улсын кино институт сангуудын төлөөлөгчид киног дэмжих тэтгэлэг санхүүжилт, олон улсын борлуулалт түгээлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийх болно.

ҮЗЭСГЭЛЭН 

"Алтан холбоос" уран бүтээлч Ж.Болортүвшин 

Хаана: Улаан гэр галерей

Хэзээ: 9 сарын 22

Уран бүтээлч Ж.Боловтүвшин "Алтан холбоос" бие даасан үзэсгэлэнгээ дэлгэж байна. Түүний илэрхийлэх цор ганц мэдрэмж бүтээлийг "Улаан гэр" галерейд очин мэдрээрэй. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.