Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"NaraBara" хамтлаг тоглолтоороо дамжуулан нөхөрлөл, баяр баясгалан, хайрыг хуваалцлаа


2023 оны 9-р сарын 16-ны өдөр NaraBara хамтлаг “Сайн уу” тоглолтод хүрэлцэн ирсэн 400 хүнтэй нөхөрлөл, баяр баясгалан, хайрыг хуваалцлаа. Тэд “Хамт Замын Хүмүүс” цомгоо гармагц аялан тоглолтоо хийж эхэлсэн бөгөөд Монгол улсад тоглон чин хүслээ энэ өдөр биелүүлсэн юм. 

Тэдний дебют цомгийн дуунууд тэр чигтээ өөрлүүгээ өнгийх аялал байсан юм. Дуунуудынх нь гүн утга агуулга бүхий үгс, сэтгэлд тодхон мэдрэгдэх аялгуу нь маш хэмнэлтэйн дээр тод дурсагдан үлдэхээр аж. 

"Сайн уу" тоглолтын зочин уран бүтээлчээр "mxrningstar" хамтлаг хүрэлцэн ирж, тоглолтыг гал тэслэн эхлүүлсэн юм.

Тэдний эрч хүч, мэдрэмж, гүн гүнзгий дуу хөгжим нь нээлтэд яг л тохирсон байсан бөгөөд уур амьсгалыг улам бүр халуун болгож, өөрсдийн шинэ уран бүтээлээ олонд толилуулсан билээ.

ЗурагТайлбар



Ийнхүү NaraBara хамтлаг тайзан дээр гарч ирэн хүмүүстэй мэндчилж, хүмүүсийн хүсэн хүлээсэн цаг мөч ирэв. Тэдний дуу эхлэлээсээ л ховсдох мэт чадвартай бөгөөд шууд л хүмүүс утсаа гаргаж ирэн бичлэг хийж эхэлсэн юм. 

Цаанаасаа л нүүрэнд инээмсэглэл тодруулам тэдний хөгжмийн хөг аялгуу хүн бүрийг доороо зөөлнөөр бүжиглэхэд хүргэж байсан нь үнэхээр таатай. Зөөлөн аялгуунд нь нүдээ анин уусах үзэгчдийн дунд байхдаа та гарцаагүй байгаль бас хүмүүсийг мэдрэх байсан биз ээ.

"Борооны дараа солонго татна

Тэнгэрийн усанд дэлхий ариусна..." буюу "Үг хүрэхгүй газар" дууны үг шиг л бороо орсных дараах гайхалтай тунгалаг тоглолт байсан билээ. 

Жазз хөгжим бас монгол хөгжмийн хосолмол аялгуунуудаар сүнслэг уран бүтээлүүдийг туурвиж чадсан "NaraBara" хамтлагтай хийсэн ярилцлага тун удахгүй та бүхэнд хүрэх болно. 

Аялан тоглолтын зохион байгуулагч “MONADD”

Ерөнхий ивээн тэтгэгч: Силк Рөүт Трейдинг “Fox & Dogs Scotch Whiskey, Green Baboon Gin”

Ивээн тэтгэгчид: Санитрейд ХХК “L’Emissaire by Larteau дарс”,
Амгалан Беверэйжис” ХХК “Singha шар айраг”

Мэдээллийн хамтрагч: UB LIFE

ЗурагТайлбар



Хамгийн их уншилттай
1
2024.05.31
“Balenciaga”-ийн 50 настай монгол модель Г.Гансүхийн тухай 7 БАРИМТ
2
2024.06.10
Монголын шигшээгийн ахлагч Х.Цэнд-Аюушийн нинжин сэтгэлийг дэлхий даяар сайшаав
3
2024.06.13
Фото: Эмэгтэйчүүдээ алдахгүйн тулд эрэмдэглэсэн Апатани омгийнхны амьдрал
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Хиймэл оюун ухаан Виктор Цойн дуунуудыг дүрслэв
2
4 өдрийн өмнө
Тамхилахаар гарсан Виктор Цой 62 нас хүрлээ
3
2024.06.19
Аадар борооны тухай агуу 10 дуу
санал болгох
1
4 өдрийн өмнө
Зургаадугаар сард орж буй цасны тухай хөгжилтэй 18 пост
2
2024.06.21
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
2024.06.20
Гүн хар мэдрэмжээс чөлөөлөгдөхөд чинь туслах үгс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.