UBLife Logo
Newsfeed

NEGRONI коктейлиор амьсгалах долоон хоног эхэллээ

О.Анхзаяа
О.Анхзаяа
NEGRONI коктейлиор амьсгалах долоон хоног эхэллээ

Хэрвээ Итали улсыг коктейлиор илэрхийл гэвэл бүгд нэг дуугаар NEGRONI гэж хариулах болов уу.Өдгөө 100 гаруй жилийн түүхтэй NEGRONI коктейль нь Италийн Флоренц хотноо анх 1919 онд үүсэж өдгөө дэлхий даяар хамгийн алдартай коктейль болсон төдийгүй Drink International сэтгүүлээс зарладаг дэлхийн шилдэг борлуулалттай коктейлийн жагсаалтад тэргүүлж, тус байр сууриа хадгалсаар байна.

Negroni-гор амьсгалах NEGRONI WEEK 2023 хөтөлбөр нь 9 дүгээр сарын 18 -ний өдрөөс эхлэн 24-нийг дуустал МОНГОЛД албан ёсоор 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн хувьд 30 гаруй үйлчилгээний газрууд оролцож байна.

Энэ жилийн хувьд “NEGRONI WEEK 2023” хөтөлбөрөөс олсон нийт ашгийн тодорхой хувийг “Азтай савар” ТББ-д хандивлаж, бяцхан амьтдын эмчилгээ болон бусад зардалд зориулагдах болно.

Negroni Week -ийг анх 2013 онд сайн үйлсийн хандив цуглуулах зорилгоор Campari болон Imbibe сэтгүүл хамтран санаачилсан түүхтэй.

Жил бүрийн 9 дүгээр сард зохион байгуулагддаг уламжлал болон тогтож, үйлчилгээний газрууд 7 хоногийн хугацаанд Negroni коктейлиос цугласан ашгаасаа сайн үйлсэд хандивладаг байна.Эх сурвалж: Campari Club Mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.