UBLife Logo
Newsfeed

Хүний сэтгэл зүй, бодлын тухай сонирхолтой 13 баримт

Г.Сүрэн
Г.Сүрэн
Хүний сэтгэл зүй, бодлын тухай сонирхолтой 13 баримт

1. Хүний хамгийн дуртай дуу мартагдашгүй дурсамжтай холбоотой байдаг.

Сэтгэл хөдөлгөн, цаг хугацаагаар аялуулдаг дуунуудаа сонсоод үзээрэй. Тодорхой дурсамжийг тань амилуулах болно. 

2. Дуу хөгжим ирээдүйд нөлөөлдөг.

Голландын Гронинген Их сургуулийн эрдэмтэд хүн олон удаа нэг дууг давтан сонсвол тухайн дууны өнгө аяс ирээдүйн зан төлөвт нь нөлөөлдгийг тогтоосон байна. "Ямар дуу сонсоно, тийм хүн болно".

3. Хүн ойр дотны хүмүүстэйгээ хамт байхдаа илүү аз жаргалтай байдаг.

Өөрийн хайрладаг, өөртөө хайртай хүмүүстэй хамт байх нь ганцаараа байснаас илүү аз жаргалтай, эрүүл энх амьдрахад тусалдаг. 

4. Эд зүйл худалдан авахаас үйлчилгээ авах нь дээр.

"Эд зүйлээс илүү дурсамж цуглуул" гэдэгчлэн аливаа хэрэглэгдэхүүн бус дурсамж, мэдрэмж, таашаал өгөх үйлчилгээг худалдан авахыг илүүд үзээрэй. 

5. Өнөөгийн өсвөр насны хүүхдүүд 1950 оны хүүхдүүдээс илүү хүчирхэг зан төлөвтэй.

Жил ирэх тусам хүүхдүүд өөрийн байр суурьтай, ухаалаг болсоор байгаа нь судалгаанаас ажиглагджээ. Харин сул тал нь хүүхдүүд жил ирэх тусам зөрүүд болсоор байна.

6. Мөнгөөр аз жаргал худалдан авч болно. Ердөө жилийн 75 мянган ам.доллар.

Хүн бүтэн нэг жил юу ч хийлгүй, юунд ч санаа зоволгүй амьдрахад энэ хэмжээний мөнгө хэрэгцээтэй.

7. Өөдрөг хүнтэй хамт байх нь хүнийг сайхан ааштай болгодог.

Гайхах зүйл бий гэж үү?

8. 18-33 насныхан бусад хүмүүсээс илүү стресстэй байдаг.

Гэр бүл, сургууль, ажил төрөл, хүүхдүүд… гээд асуудал мундахгүй. 

9. Сайн амарч чадна гэж итгэвэл тухтай сайхан амардаг.

Унтахаасаа өмнө сайн сайхан зүйл бодож, тархиа амраах нь нэгэн төрлийн тайвшруулах бясалгал болох юм. Өөрийгөө тухтай, бүрэн амарч чадна гэж итгэвэл яг л таны санаснаар болно.

10. Ухаалаг хүмүүс өөрийгөө дутуу үнэлдэг бол “тэнэг” хүмүүс эсрэгээрээ хэтийдүүлэн үнэлэх хандлагатай байдаг. 

Фэйсбүүкээс ч та үүнийг харж болно.

11. Өнгөрснөө дурсах үед хэзээ хамгийн сүүлд ингэж дурссанаа санадаг.

Дурсамжаа дурсах үед хэзээ дурссанаа санадаг гэсэг үг. 

12. Асуудлыг өөр хэлээр бодвол илүү оновчтой шийдвэр гаргадаг. 

Чикаго хотын Их сургуулийн эрдэмтэд хоёр хэлтэй хүмүүст судалгаа явуулахад тэд харь хэлээр илүү чөлөөтэй сэтгэж байжээ. 

13. Зорилгоо бусдад хэлээгүй нь дээр.

1930 оноос хойш л үүнийг эрдэмтэд баталсаар байна. Бусдад хэлэх үед зорилгоо биелүүлэх урам зориг, эрч хүч буурдаг аж. Зорилго төлөвлөгөөгөө нуух хэрэгтэй болох нь ээ. 

 Эх сурвалж: Psych2go

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.