
М.Бадарчийн "Улсын арслан" цолыг хурааж, барилдах эрхийг нь дөрвөн жилээр хасахаар болжээ
Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харъяат улсын гарьд Мягмарын Бадарч түрүүлж, улсын арслан цолонд хүрсэн билээ.
Гэвч Үндэсний их баяр наадмын үеэр түүнээс авсан шинжилгээгээр метенолон гэх допингийн төрлийн бодис илэрсэн тул Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний бөхийн салбар комиссоос түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хасч, "Улсын арслан" цолыг нь хураах шийдвэр гарган, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барихаар болжээ.
Ингэснээр түүнд өвдөг шороодсон Ховд аймгийн арслан Бүрнээгийн Баянмөнхөд улсын начин, Дундговь аймгийн харъяат улсын начин Эрдэнэбатын Дашт улсын харцага, Архангай аймгийн харъяат улсын харцага Сүхбаатарын Сүхбатад улсын заан, Өвөрхангай аймгийн харъяат улсын гарьд Цэдэнсодномын Бямба-Отгонд улсын арслан цолыг нөхөн олгох учиртай.
Харин улсын аварга О.Хангай чимэг нэмэх юм. М.Бадарч арслангийн хувьд, допингийн хариуг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, Арбитрийн шүүхэд хандахаар болжээ.
Ааяа. 2023.09.27 103.57.92.203
Баянмөнх олон жил сайн барилдсан, улсын цолтны энтэй залуу даа. Улсын цолтон болж байгаад баяр хүргэе. Залуу насанд аавтай нь гэмгүй сайхан нөхөрлөж явсан.Гүндүүгүй айхан эр хүн дээ.
0 0 Хариулах