UBLife Logo
Спорт

"Япон Месси" хочит Таке Кубо Ла лигийн долоон тоглолтод таван гоол орууллаа

У.Чинзориг
У.Чинзориг
"Япон Месси" хочит Таке Кубо Ла лигийн долоон тоглолтод таван гоол орууллаа

Испанийн "Реал Сосьедад" багийн од Такефуса Кубо Ла лигийн наймдугаар тойрогт "Атлетик Бильбао"-гийн хаалганд гоолдов. 

Тэрээр энэ улирлын эхний найман тойргийн долоон тоглолтод оролцож, таван гоолыг оруулаад байна. 22 настай түүнээс залуухан гэвэл, зөвхөн Жуд Беллингхэм л Кубогоос олон буюу зургаан гоолыг оруулаад буй юм. 

Кубо энэ удаад гоолын баяраа гуяны арын шөрмөсөө гэмтээсэн дүр эсгэх байдлаар тэмдэглэжээ.

Тэрбээр өнгөрсөн зун "Реал Мадрид"-аас "Сосьедад" руу шилжсэн агаад энэ улирлыг гайхалтай сайн эхлүүлж байгаа Ла лигийн хоёр залуу авьяастны нэг нь юм.

Кубо "Реал Мадрид" багт харъяалалтай байх хугацаандаа гурван ч өөр клубт зээллэгээр тоглоод амжсан. Мөн тэрбээр 2015 онд Япон руу буцахаасаа өмнө "Барселона"-гийн алдарт Ла Масиа академид суралцаж байсан юм.

Кубо 2011 онд "Барселона"-гийн 11-ээс доош насныхны багт тоглож 30 тоглолтод 73 гоол оруулсан бөгөөд тэр үеэс "Японы Лионел Месси" гэх нэрээр алдаршиж эхэлсэн. 

MARCA-д өгсөн ярилцлагынхаа үеэр Кубо эл хочийнхоо талаар ярихдаа "Месси шиг агуу тоглогчтой зүйрлэгдэх нь нэр төрийн хэрэг. Гэхдээ би хэзээ нэгэн цагт түүн шиг болохын тулд хийх зүйл их байна" гэжээ.

 "Реал Сосьедад" клуб наймдугаар тойргийн дараах байдлаар Ла лигийн тавдугаар байрт бичигдэж байна. Харин Кубо Испанийн лигийн мэргэн буучдын хоёрдугаар эгнээнд жагсаж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.