UBLife Logo
Хөгжим

“Инээмсэглэл” тоглолт арванхоёдугаар сарын 1,2-нд болно

“Инээмсэглэл” тоглолт арванхоёдугаар сарын 1,2-нд болно

Ард түмний зүрх сэтгэлийн дулаан хойморт хөг нэмж эгшиглэсээр ирсэн Монголын рок  попын анхдагчдын нэг “Инээмсэглэл” хамтлаг 1978 онд байгуулагджээ. Тус хамтлагийн  анхны гишүүд болох Ч.Ганболд, Н.Ганхуяг, Б.Долгион, М.Энхсайхан нарын 1968 онд орос  сургуулийн сурагч нар анх хамтлаг байгуулж тайзнаа гарснаас хойш 55 жил өнгөрчээ. Энэ  бол ирээдүйн Инээмсэглэл-ийн суурь нь байв. Xэсэг завсарласны дараа “Инээмсэглэл”  нэрийн дор дахин нэгдэж тоглох болсноос хойш 45 жил өнгөрчээ.  

Энэ онд тохиож буй тэгш ойг тохиолдуулан “Инээмсэглэл” хамтлаг баярын  цэнгүүнээ Соёлын төв өргөөнд 12 дугаар сарын 1, 2-нд толилуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Үүнээс гадна хамтлагийн ойн хүрээнд 24 дуутай давхар хоёр винил пянз гарахаар хэвлэлтэнд явсан байгаа бөгөөд хамтлагийн түүхэн он жилүүдийн тухай өгүүлэх 5  ангит баримтат цуврал нэвтрүүлэг өнөөдрийн шилдэг залуу хамтлаг, дуучид болох Киви-гийн Ука, А-Sound-ын Тэмүүлэн, Voice of Mongolia тэмцээний ялагч Энгүүн, The Royal Heartaches гэх зэрэг уран бүтээлчдийн “Инээмсэглэл” хит дуунуудын шинэ найруулгатай  хувилбарын цуврал амьд хөгжмийн контентүүдийн хамтаар хүрэх болно, мөн хэд хэдэн шинэ клип зэргийг сонсогчиддоо үзүүлэхээр бэлдээд байна.  

Энэ удаагийн тоглолт Live концерт байх бөгөөд Library Records-ын Т.Мөнх-Оргил  тоглолтын хөгжмийн продюсераар ажиллаж буй бөгөөд бүх дууны найруулгыг шинээр  хийсэн. Тоглолтын онцлох үзүүлбэр болох “Инээмсэглэл”-ийн гишүүдийн дүү нар, үр  хүүхдүүд болох Б.Ангирмаа, Т.Бат-Оргил, Д.Тэнгисмаа, Б.Наранзун, Г.Эрдэнэ-Солонго, Ц.Юдко, Ч.Ганбат нар тус тоглолтод дуу хуураараа сюрприз барихаар бэлтгэж байна.

Монголын дуу хөгжмийн халгиун цалгиун түүхийг бичилцэж яваа эрхэм уран  бүтээлчидтэй хамт нэгэн үдшийг дуун эгшиг дор хайр, баяр, инээмсэглэлээр дүүрэн  өнгөрүүлэх мөч ойртсоор.

Хамтрагч: “Library Records”, ”Сүүдэр” агентлаг  Ерөнхий ивээн тэтгэгч: ХАС банкТасалбарыг Ticket.mn-ээр худалдаалнаТоглолт: Соёлын төв өргөөХэзээ:2023 оны 12-р сарын 1,2-ны өдрүүдэд 19.00 цагт

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.