UBLife Logo
Newsfeed

Хүний дуртай дуу сэтгэл түгшүүр, толгойн өвдөлтийг намжаадаг

Г.Сүрэн
Г.Сүрэн
Хүний дуртай дуу сэтгэл түгшүүр, толгойн өвдөлтийг намжаадаг

Канадын МакЖилийн Их сургуулийн профессор Дариус Валевичиусаар ахлуулсан судалгааны баг дуу хөгжим сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдгийг судлан сонирхолтой үр дүнг танилцууллаа. Судалгаанд оролцогчид танил бус дуу хөгжмөө бус өөрсдийн дуртай, сонсож дадсан дуу хөгжмөө сонсоход сэтгэл нь тайвшран тайтгарч, сэтгэл түгшүүр арилж, толгойн өвдөлт нь намжиж байжээ. Үүнээс үндэслэн сэтгэл зүйг эмийн эмчилгээгээр бус дуу хөгжмөөр анагаах шинэ жор бүтээж болохыг ч судлаачид онцолж байна. 

Дуртай дуу хөгжмөө сонсоход хүний гипоалгези буюу өвдөлтөд хариу үзүүлэх мэдрэмтгий чанар буурдаг нь яг л өвчин намдаагч эм шиг харилцан үйлчлэл үзүүлэх аж. Судлаачид тодорхой нэг жанр төрлийн хөгжим хүний сэтгэл зүйг тайтгаруулж буй эсэхийг судлахад ямар төрлийн дуу гэдгээс үл хамааран хүний өөрийнх нь дуртай дуу хүчтэй нөлөө үзүүлж байжээ. 

Тэгэхээр та дараагийн удаа сэтгэлээр унаж, толгой өвдөж, стресст өртвөл яаран өвчин намдаах эм уухаас урьтан дуртай хөгжмөө тайван гэгч нь сонсоод үзээрэй. 

Эх сурвалж: Neurosciencenews

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.