Польшийн Бранево хилийн боомтын ажилтнууд Польш, ОХУ-ын хилээр нэвтрэх гэж оролдсон Японы иргэнийг энэ сарын 12-нд саатуулжээ.
42 настай япон эр хилийн ойролцоох зам дээр баригдсан бөгөөд хилчдэд “ОХУ-д явган явж хүрээд, дараа нь Монголд очих төлөвлөгөөтэй байсан” гэж мэдүүлсэн байна.
Мөрдлөгөөр тэрээр эхлээд Нидерландын Амстердамд онгоцоор ирсэн, тэндээсээ галт тэргээр Польшийн нийслэлд очсон нь тогтоогджээ. Польшийн хэд хэдэн хотоор аялаад ОХУ, Монголд очихыг гэнэт хүссэн ч виза шаардлагатайг мэдээгүй гэнэ.