БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Урдын дунд хошууны Ганцмод боомт энэ сарын 13-нд зорчигч тээврийн үйл ажиллагаагаа сэргээж, ёслолын арга хэмжээ зохион байгууллаа. Тус боомт нь цар тахлын үед 2020 оны хоёрдугаар сараас хойш зорчигч тээврээ зогсоогоод байсан юм.
Ганцмод боомт нь манай Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуунсухайт авто замын боомттой хиллэдэг. ӨМӨЗО-ы хамгийн том гаалийн бүрдүүлэлт, худалдааны хурдны замын боомт бөгөөд Монгол Улсаас ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортлох хамгийн богино тээвэрлэлтийн суваг юм.
Билетийг Тайван зогсоолын нэг цэгийн үйлчилгээний байранд бичүүлнэ үү.
Цагийн хуваарь:
Гашуунсухайт боомт Тайван зогсоолоос
07:50, 10:00, 13:50, 15:30 цагт
Ганц мод боомтын автовокзалаас
07:50, 10:00, 13:50, 15:30 цагт
Тасалбарын үнэ:
Гашуунсухайт боомт - Ганц мод боомт
Том хүн: 25,000,
Хүүхэд: 12,500
Ганц мод боомт - Гашуунсухайт боомт
Том хүн: 50 юань.
Хүүхэд: 25 юань